1 WILL RIO TINTO ALSO RECEIVE DIVIDENDS IF GOVERNMENT RECEIVES THEM? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/25      2 INDONESIA INTERCEPTS MONGOLIAN-FLAGGED TANKER CARRYING 1.16 TONNES OF KETAMINE WWW.MARINEINSIGHT.COM PUBLISHED:2026/10/25      3 EXPERT WARNS OF COMPLEX ECOLOGICAL FALLOUT FROM MONGOLIA GRASSLAND FIRE LINKED TO JAPANESE COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/25      4 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN BELARUS FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      5 MONGOLIA, FINLAND SIGN 10 DOCUMENTS TO STRENGTHEN BILATERAL RELATIONS AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      6 PRESIDENT KHURELSUKH UKHNAA WELCOMED BY PRESIDENT OF FINLAND ALEXANDER STUBB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      7 MONGOLIA LAUNCHES WEBSITE TO COMBAT ONLINE FRAUD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      8 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      9 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      10 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      Н.АЛТАНХУЯГ НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЛИЙГ 15 БАЙРШИЛД ХИЙЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     Б.ПҮРЭВДАГВА: НИЙСЛЭЛЧҮҮДЭД 0.7 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ОЧЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     МОНГОЛ, ФИНЛАНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 10 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЭЛЧИН САЙД Б.МӨНХЖИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ III ЧАРЛЬЗ ХААНД БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

А.Энхжин: Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 29.7 тэрбум ам.доллар www.ikon.mn

Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2019 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгааг өнөөдөр болсон “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол, практикийн бага хурлаар онцоллоо.
 
Тус хурлыг Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанк санаачлан зохион байгуулсан бөгөөд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдыг голлон урьж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж, бодлогын алхмууд, гадаад удирдлагын баримтлах стратеги гэх мэт үндсэн асуудлаар тэдний байр суурийг сонссон юм.
 
Урсгал дансны тогтвортой байдал нь төлбөрийн тэнцэл сайжрах, гадаад валютын нөөц нэмэгдэх, валютын ханш тогтвортой байх, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт нэмэгдэх буюу эдийн засгийн дархлаа бэхжих суурь хүчин зүйл юм.
ЭКСПОРТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР СУЛ БАЙХ НЬ ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ ХЯЗГААРЛАДАГ
Энэ талаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа "Монгол Улс 2006-2017 оны хооронд буюу есөн жилд урсгал дансны алдагдалтай байсан. Ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр алдагдалтай явж байгаа.
 
Экспортын өрсөлдөх чадвар сул байх нь экспортын орлогыг хязгаарладаг бөгөөд, тухайн улс урсгал дансны алдагдалтай байх нэг шалтгаан болдог.
 
Манай улсын хувьд дараах хүчин зүйлсээс шалтгаалан экспортын өрсөлдөх чадвар сул байна. Үүнд:
 
Нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүний экспорт зонхилсон. /Эдийн засгийн цогц байдлын индексээр манай улс 122 орноос 99-д эрэмбэлэгдэж байна./
Санхүүжилтийн өртөг өндөр. /Монгол Улсын нэрлэсэн зээлийн хүү гадаад худалдаа эрчимтэй хөгжсөн орнуудын хүүтэй харьцуулахад өндөр/
Экспортыг дэмжих институцийн хөгжил сул. /Байнгын үйл ажиллагаатай экспортыг дэмжих байгууллагагүй/
Урсгал данс урт хугацаанд их хэмжээний алдагдалтай байх нь эдийн засагт дараах сөрөг үр дагавруудыг бий болгох эрсдэлтэй.
 
Эдийн засаг дахь гадаадын харьяатын дахь эзэмшил/авлагыг нэмэгдүүлэх
Дотоодын хуримтлал үүсэхгүй байх
Дотоодын валютын ханшийг сулруулах
Гадаад валютын өр төлбөртэй секторуудын өрийн дарамтыг өсгөх
Гадаад валютын сөрөг позицтой байгууллагуудын ашигт ажиллагааг бууруулах
Хэрэглэгчдийн худалдан авах чадварыг бууруулах
Гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэх
Хөрөнгө оруулагчдын итгэл буурах цаашлаад хөрөнгийн гарах урсгал бий болох
Гадаад валютын нөөц багасах
Хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт буурах гэх мэт эрсдэлүүд багтахыг тэрбээр онцолсон юм.
Тэгвэл урсгал дансны алдагдлыг бууруулахын тулд богино, дунд хугацаанд эдийн засгийн хэт халалт эсвэл хөрөлтөөс сэргийлэх сангуудын үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцүүлэх, эдийн засагт ханшийн суларлаас үүсэх эрсдэлийг даах чадамж, валютын хөвөгч ханшийн тогтолцоог хөгжүүлэх, экспортын түншлэлийн нэг улсаас хараат байдлыг бууруулах, олон улс болгон өргөжүүлэх хэрэгтэй.
 
Урт хугацаанд экспортын түүхий эдийн үнээс хамааралтай байдлыг бууруулах, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, инфляцыг нам дор түвшинд тогтвортой барих, шинжлэх ухааны институци, инновацийн төвүүдэд бодлогын хэрэгслээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай" гэдгийг хэлэв.
 
ХҮҮГИЙН ХЭМЖЭЭ ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙГАА ЭНЭ ҮЕД ДАРАМТ БАГАТАЙ ӨРҮҮДЭЭ ТӨЛЖ ЭХЛЭХЭД БУРУУДАХГҮЙ
 
Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай "2017 оноос хойш Засгийн газар, Төв банкнаас эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өрийг бууруулж, нөөцөө нэмэгдүүлэх үүднээс нэлээд дорвитой ажилласан гэж болж байна. Мөн валютын нөөц болон Монголбанк дээр хэрэгжсэн асуудлууд нэлээд үр дүнтэй хэрэгжсэн гэж үзэж байгаа.
 
Иймд бидний зүгээс өгч байгаа гол зөвлөмж бол одоогийн хэрэгжүүлж буй төслөө үргэлжлүүлэн тууштай хэрэгжүүлж, эцсийг нь үзэхэд анхаарах явдал юм. УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ үед ямар нэгэн төсөл, бодлогыг сулруулах эрсдэлд хаалт тавих хэрэгтэй.
 
Өөрөөр хэлбэл, 2020,2021 оноос эхлээд Засгийн газар 2.9 тэрбум долларын өр төлнө. Тиймээс уг асуудалд эртнээс бэлдэхийн тулд одоогийн хэрэгжүүлж буй бодлогоо тууштай хэрэгжүүлэх нь чухал.
 
Одоогийн зах зээлийн орчин харьцангуй таатай, эдийн засгийн эерэг үзүүлэлт гарч буй энэ цаг үед аль болох олон хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлэлцээр хийж, үнэ өртгийг нь зардал багатай төлөхөд хугацаа алдахгүй ажиллах нь нэн тэргүүний ажил хэмээн харж байна.
 
Зөвхөн өрийн бүтцээ харвал гадаад валютаар илэрхийлж байгаа зээлийн өрийн хэмжээ нэмэгдсэн байгаа. Хэрвээ өрийн бүтцийн дунд хугацаандаа тодорхой хэмжээний өөрчлөлт хийхгүй бол валютын ханшны хэлбэлзлээс болоод нэлээдгүй өр нэмэгдэх эрсдэлтэй.
 
Дээрээс нь нэг зүйл онцлон хэлэхэд 2017 оны эцэст засгийн газар үнэт цаас гаргахаа түр зогсоосон. Энэ үйл ажиллагаагаа буцааж сэргээх буюу хөрөнгийн зах зээлийн хөгжлийг зохистой байдлаар дэмжихээр алгуур сэргээх нь зөв болов уу. Мэдээж хэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар зогсоосон ч ойрын үед дунд хугацаандаа эргэж хараад сэргээх нь зах зээлийн хөгжилд чухал юм.
 
Хүүгийн хэмжээ харьцангуй бага байгаа энэ үед дарамт багатай өрүүдээ төлж эхлэхэд буруудахгүй. Мөн одоогийн байгаа эдийн засгийн таатай үзүүлэлтүүдээ ашиглаад өр болон хүүн дээрээ тодорхой хэмжээний хэлэлцээр хийж явах нь зөв байх" гэв.
 
ГАДААД ӨРИЙН ХЭМЖЭЭГ БҮХ ХЭМЖЭЭСЭЭР АВЧ ҮЗЭХЭД ЗОХИСТОЙ ТҮВШНЭЭС ӨНДӨР БАЙНА
 
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2019 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байна. Үүнээс Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар байгаа юм.
 
Гадаад өрийг төлөхөд тулгамдаж буй асуудлын тухайд:
 
Гадаад өрийн хэмжээг бүх хэмжээсээр авч үзэхэд зохистой түвшнээс өндөр байгаа бөгөөд томоохон бонд зээлийн төлбөр төлөгдөх хугацаа ойртож байна.
Өмнө авсан төрийн бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүйн улмаас гадаад өрийг эргэн төлөхөд хүндрэл учраад байна.
Гадаад өр өндөр байгаагаас шалтгаалан валютын ханш сулрах, эрдэсийн үнэ унах зэрэг шокууд илрэхэд өрийн үйлчилгээний зардал өсөх, улмаар санхүүгийн салбар доройтох эрсдэлтэй байна.
Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрснээр эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлогын орон зай хязгаарлагдаж байна. Иймээс гадаад өрийн менежментийг оновчтой хийж, төрөөс урт хугацааны төлөвлөгөө боловсруулан батлах нь зөв юм.
Өөрөөр хэлбэл, цаашид гадаад өрийг шийдвэрлэх хэрэгслүүдийн давуу болон сул талыг харьцуулах замаар гадаад өрийн удирдлагын оновчтой стратегийг боловсруулан хэрэгжүүлэх сорилт бидний өмнө тулгараад байгааг" хэлсэн юм.


Нийтэлсэн огноо2019-09-19