1 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      2 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      3 KOREAN CONVENIENCE STORES DRAW LINES IN MONGOLIA AS RETAILERS EXPAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/19      4 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      5 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      6 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      7 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      8 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      9 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      10 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ХУГАЦААГ ХЯЗГААРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

NETFLIX-ийн Монголд хийх шинэ нэвтрүүлгийн нөлөө ба алган дээр тавьсан боломжоо ашиглахуй www.itoim.mn

NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа. Уг нэвтрүүлэгт “Physical: Asia” шоуны эцсийн тулаанд өрсөлдсөн Монгол Улс болон БНСУ-ын багийн тамирчид Монголд хамт аялж буй үйл явдлыг харуулах аж.
“Physical: Asia” шоу нэвтрүүлэг Монгол Улсад үндэсний хэмжээний сенсац болсон тул энэхүү тусгай нэвтрүүлгийн хүлээлт маш өндөр байна хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлд дурджээ.
Сонирхуулахад, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр аяллын маршрутыг өөрөө гаргасан бөгөөд жирийн жуулчны маршрутаас өөр, монголчуудын хамгийн их очих дуртай газрууд, дуртай хоолны газруудыг үзэгчдэд танилцуулах аж.
Нэвтрүүлэгт Б.Орхонбаярын заах онцгой бэлтгэлийн аргачлалууд, мянган адуу түүвэргэн давхих өргөн уудам тал хээр нутаг, МУГТ, “Нарны цирк”-ийн жүчигчин Э.Лхагва-Очирын бэлтгэсэн жинхэнэ монгол гэрийн хоол зэрэг онцлох мөчүүд багтах ажээ. Мөн тусгай зочин ирэх талаар онцолсон байна. Уг нэвтрүүлэг нийт 4 ангитай байх бөгөөд эхний 1, 2-р анги нь 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд, 3, 4-р анги нь арванхоёрдугаар сарын 31-нд Netflix дээр цацагдана.
Аялал жуулчлалын салбарын орлогыг нэмэгдүүлсэн Netflix-ийн төслүүдийн жишээ
Орчин үеийн стриминг цувралууд, ялангуяа Netflix-ийн дэлхийд түгсэн хит бүтээлүүд нь үзэгчдийн анхаарлыг зөвхөн шоуны гол дүр, үйл явдалд төдийгүй тухайн цувралд гардаг бодит байршилд чиглүүлдэг болсон. Ийнхүү дэлхийн хэмжээний медиа контент нь зөвхөн үзэгчдийг зугаацуулдаг төдийгүй, бодит аялал жуучлал, соёлын харилцааг өргөжүүлдэг хүчирхэг хэрэгсэл болж байна.
Netflix-ийн төслөөр дамжуулан тухайн улс, газар нутгийн аялал жуулчлал нэмэгдэж байсан олон тохиолдол бий. Эдгээрээс жишээ татвал “When Life Gives You Tangerines”, “Squid game”, “Bridgerton”, “Emily in Paris” гэх мэт бүтээлүүдийг дурдаж болно.
Squid Game - Өмнөд Солонгос
“Squid Game” дэлхий даяар нээлтээ хийснээс хойш Өмнөд Солонгос руу чиглэсэн жуулчдын урсгал огцом өссөн. Жуулчлалтай холбоотой хайлтууд ихээр нэмэгдсэнээс гадна Солонгос контент өндөр үзэлттэй байсан орнуудад гадаад жуулчдын тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа гарч байв. Түүнчлэн энэ цувралын дэлхийн хэмжээний нэр алдар нь жуулчлалын сэдэвт кампанит ажлуудыг бий болгожээ. Жишээлбэл, бодит амьдрал дээрх “Squid Game” арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, Сөүл болон бусад бүс нутагт жуулчдыг татах маркетинг өрнөсөн.
The Crown болон Bridgerton - Их Британи (Bath, York зэрэг хотууд)
Жуулчлалын салбарын нэгэн судалгаанд дурдсанаар эдгээр цувралууд нь Их Британийн өв соёл, түүхэн дурсгалт газруудын эрэлт сонирхлыг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Зураг авалтын байршлуудаар аялах сонирхолтой хүмүүст зориулсан “фэн аяллууд” хүртэл бий болжээ (түүхэн харш, ордонууд гэх мэт). Зарим хотууд энэ төрлийн фэн аяллаас хэдэн зуун мянган фунтын эдийн засгийн ашиг хүртсэн тохиолдол бий.
Алган дээр тавьсан боломжоо алдалгүй ашиглах цаг ирлээ
Дэлхийд тэргүүлэгч онлайн стриминг үйлчилгээний платформ NETFLIX нь дэлхийн 190 орчим улсад 301.6 сая хэрэглэгчтэй. Тус платформыг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор. Тэр ч утгаараа “Physical Asia” болон "Physical Asia: Welcome To Mongolia” нэвтрүүлгийн нөлөөгөөр манай улсыг зорин ирэх жуулчдын тоо ирэх оноос нэмэгдэх нь гарцаагүй боллоо. Учир нь ийм төрлийн нэвтрүүлгүүд ердийн сурталчилгаанаас илүү бодит, амьдралд ойр сэтгэгдэл төрүүлдэг тул хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг. Үзэгчдэд “энэ газарт яг ингэж очиж болох юм байна” гэх бодол төрснөөр аялал бодит шийдвэр болдог.
Аяллын маршрутаа Монгол руу чиглүүлсэн жуулчдын урмыг хугалахгүй буцаана монголчуудын хувьд том сорилт боллоо. Хүн бүр, байгууллага бүр ирсэн зочныг тухтай буцаахад сэтгэл гаргаж, анхаарлаа хандуулах нь нэг ёсондоо улсынхаа эдийн засаг, хөгжилд хувь нэмэр оруулж буй нэг хэлбэр. Мэдээж Соёл, спорт, аялал жуулчлалын яам хий хоосон Монголоо сурталчилъя гэсэн ашиггүй маркетинг хийхээсээ урьтаад Монголчуудынхаа өөрсдийн гараар авчирсан энэхүү боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй. 2026 он харахтай зэрэгцэн аялал жуулчлалын урсгал эрчээ авахаас өмнө энэ салбарт тулгамдаж буй бодит асуудлуудынхаа зах зухаас цэгцлээд явах нь хамгийн чухал асуудал болоод байна. Үүнд дан ганц төрийн байгууллагад найдаад суухаас илүүтэй хувийн хэвшлүүд ч мөн адил анхаарах нь зүйтэй биз ээ.
BY Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-12-04