1 MONGOLIA, ITALY ESTABLISH A STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/03      2 MONGOLIA TO CHAIR CAREC PROGRAM IN 2026 WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/12/03      3 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 14.2 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/03      4 OVERNIGHT TEMPERATURE DIPS TO MINUS 43 DEGREES CELSIUS IN W.MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/02      5 MONGOLIA, RUSSIA AGREE ON INTERREGIONAL COOPERATION UNTIL 2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      6 PRODUCTION OF KEY EQUIPMENT FOR MONGOLIA’S OIL REFINERY NEARS COMPLETION IN INDIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      7 MONGOLIA AND CHINA STEP UP COOPERATION ON MEAT TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      8 PRESIDENT KHURELSUKH WELCOMED BY PRESIDENT SERGIO MATTARELLA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      9 REAL ESTATE BROKERAGE FIRMS FACILITATE MNT 2.25 TRILLION IN PROPERTY SALES IN Q3 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      10 TEAM MONGOLIA’S ATHLETIC PROWESS MAKES A SPLASH ON NETFLIX WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/12/02      ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АШИГЛАЛТАД ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/03     НИЙСЛЭЛД ТАВАН ДЦС, НЭГ ДУЛААНЫ СТАНЦ ЖИЛД 5.8 САЯ ГАРУЙ ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛДЭГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/03     2026 ОНД НИЙСЛЭЛД 53.74 КМ АВТО ЗАМ ШИНЭЭР ТАВИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/03     ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     МОНГОЛ УЛС КАРЕК ХӨТӨЛБӨРИЙГ 2026 ОНД ДАРГАЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     "ЗЭЭЛ ТӨЛӨӨД ӨГӨӨЧ, ҮНЭ НЭМЭЭД ӨГӨӨЧ ГЭЭД СУУЖ БАЙНА. ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙХ ВЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ЧГД, СБД-Т ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД БАРИХ 3800 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ИТАЛИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЭРЖО МАТТАРЭЛЛА ИРЭХ ЖИЛ МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ЕАЭЗХ-НЫ МОНГОЛТОЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ИРЭХ ОНЫ ДУНД ҮЕЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     АВЛИГЫН АСУУДЛААР ГАДНЫН БАНКНЫ ХОРИГТ ОРСОН АХ, ДҮҮ ХОЁРЫН ОХИН КОМПАНИУД АЛТ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ОРД ЭЗЭМШДЭГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02    

Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лаборатори ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно www.eagle.mn

Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори байгуулах барилгын ажил энэ оны 10 дугаар сараас эхэлжээ. Энэхүү лабораторийг ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах аж.
Барилгын зураг төсөл, угсралтын ажлын тендер зэрэг бүх ажлыг ДЭМБ 100 хувь хариуцан ажиллаж байгаа бөгөөд барилга угсралтын ажлын тендерт MCS Property компани шалгарчээ. Тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг ч ДЭМБ зохион байгуулж ажиллана. Олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэрийн 78 төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг дээрх санхүүжилтийн хүрээнд нийлүүлж, ажилтнуудыг чадавхжуулах сургалт явагдаж байна.
Эмийн чанарын хяналтын лавлагаа лабораторийн барилга угсралт нь нийт 884 м.кв талбайд батлагдсан зураг төслийн дагуу өнөөдөр хэвийн үргэлжилж байгаа аж. Барилга угсралтын ажил дууссаны дараа тоног төхөөрөмж угсрах, туршилтын ажлуудыг дараагийн баг хийж гүйцэтгэн 2026 оны нэгдүгээр улирлын төгсгөлд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг албаныхан мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын Эм шинжлэх лаборатори нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж хүчин чадлын хувьд жилдээ 2500 орчим сорьцод шинэжилгээ хийж байна.
Эм шинжлэх лаборатори нь Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори болж статус нь шинэчлэгдэж томорсноор үйл ажиллагааны хүчин чадал нь 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүйгээр эмийг шинжлэх нөхцөл бүрдэнэ.



Нийтэлсэн огноо2025-12-03