1 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      2 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      3 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      4 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      5 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      6 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      7 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      8 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      9 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      10 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хоногт 2.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна www.eagle.mn

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК нь өнөөдрийн байдлаар 5 шугамаар хоногт 2.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, савалгаа, дахин боловсруулах туршилт судалгааны цех, үйлдвэрлэлийн шугам горимын дагуу хэвийн ажиллаж байна.
Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь хүртэл буурна гэж үзэж байгаа. БНСУ-ын лаборатори тус компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг батлажээ. Ажилчдын ажиллах орчныг сайжруулах, тоосжилтыг багасгах зорилгоор компанийн инженерүүд тоос сорох, агаар чийгшүүлэх төхөөрөмжийг ойрын үед ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус компанийн ажилтай танилцахдаа,“Түлшний нөөцийг бид хангалттай бэлдсэн. Өдөрт 2000 тонныг үйлдвэрлэж байна. Сард 60 мянган тонныг хамгийн багаар нийлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Улаанбаатар хотод 500-гаад цэгээр борлуулалт хийнэ. Яг одоо 400-гаад цэгт борлуулалт эхэлчихсэн байгаа. Гэхдээ өнөөдөртөө хязгаарлалттай өгч байна. Ирэх долоо хоногоос бид картаар ачина. Ингэхгүй бол орон нутгийнхан ачиж авч явах гээд байна. Бид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түлш бэлдсэн байгаа шүү дээ. 10 сараас жигдрээд худалдан авахад асуудалгүйгээр зохион байгуулсан. 10 сар гэхэд 100 гаран мянган тонн түлшийг хэрэглэгчидэд борлуулалт хийхээр төлөвлөчихсөн байгаа” гэж ярилаа.


Нийтэлсэн огноо2019-09-20