1 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      2 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      3 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      4 EXCLUSIVE: INTERVIEW WITH PRESIDENT LEE JAE MYUNG AHEAD OF HIS STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      5 GOVERNMENT APPROVES RENEWABLE ENERGY PROJECTS ACROSS SIX AIMAGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      6 GOVERNMENT INITIATES STATE-OWNED ENTERPRISE REFORMS IN LINE WITH INTERNATIONAL STANDARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      7 20 HORSES GIFTED TO VIETNAMESE MOUNTED POLICE RETURNED TO MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/09      8 MONGOLIA TO HOST INAUGURAL "WORLD HORSE DAY" AT KHUI DOLOON KHUDAG WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      9 MINISTER URGES CALM AMID NAADAM FUEL PANIC, CONFIRMS AMPLE NATIONAL RESERVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      10 PROSPECTS REMAIN UNCERTAIN FOR NORTH KOREAN DEFECTOR INTERPRETER CASE DURING LEE'S MONGOLIA VISIT WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/08      АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа www.news.mn

Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Төв банкны Дэд ерөнхийлөгч Квон Мин Сү тэргүүтэй төлөөлөгчид Монголбанканд зочилж, төв банкууд хоорондын “Хамтын ажиллагаа, техник туслалцааны тухай санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа.

Монголбанк болон БНСУ-ын Төв банк анх 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү шинэчлэл нь хоёр байгууллагын урт хугацааны түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, санхүү, технологийн хөгжлийн шинэ чиг хандлагад нийцүүлэн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж буйгаараа онцлог юм.

Шинэчилсэн санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

Төлбөр тооцооны системийн хөгжил: Хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан төлбөр тооцоог илүү хурдан, хялбар, зардал багатай болгох зорилгоор хоёр улсын төлбөр тооцооны дэд бүтцийг уялдуулан хөгжүүлэх;
Цахим шилжилт ба хиймэл оюун ухаан: Мөнгөний бодлого, макро эдийн засгийн шинжилгээ, банкны хяналт шалгалтын үйл ажиллагаанд их өгөгдөл (Big data) болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, ашиглах чиглэлээр туршлага, мэдлэг солилцох;
Мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал: Төв банкуудаас хэрэгжүүлдэг нэгдсэн бодлогын хүрээ (Integrated Policy Framework) болон макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг оновчтой удирдах чиглэлээр БНСУ-ын туршлагыг судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төгрөг болон воноор шууд төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх, мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөрөнгө оруулалттай томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг дэмжих хүрээнд БНСУ-ын арилжааны банкуудыг Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг дэмжин ажиллахаа албан ёсоор илэрхийллээ.

Энэхүү санамж бичгийн шинэчлэл нь Монголбанк болон БНСУ-ын Төв банкны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, санхүүгийн дэд бүтэц, бодлогын чадавх, технологийн шинэчлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.



Нийтэлсэн огноо2026-07-10