1 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      2 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      3 KOREAN CONVENIENCE STORES DRAW LINES IN MONGOLIA AS RETAILERS EXPAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/19      4 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      5 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      6 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      7 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      8 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      9 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      10 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ХУГАЦААГ ХЯЗГААРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ГЕГ: Монгол улсын нефтийн бүтээгдэхүүний худалдаа 2019 онд 799.1 сая ам.долларын алдагдалтай гарсан www.bloombergtv.mn

Монгол Улс 2019 онд 366.7 сая ам.долларын газрын тос экспортолсон бол импортоор 1.16 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Өөрөөр хэлбэл нефтийн салбарт Монгол Улс 799.1 сая ам.долларын алдагдалтай худалдаа хийсэн аж. Одоогоор “Петрочайна Дачин Тамсаг” болон “Доншин” компаниуд газрын тос экспортолж байгаа юм. Өнгөрсөн онд экспорт биет хэмжээгээр таван хувиар өсөж, 6.5 сая баррель болсон байна.
 
Ашигт малтмал, Газрын тосны газрын мэдээлснээр 2019 онд нийт 8.15 сая баррель газрын тос экспортлохоор төлөвлөжээ. хэдий тийм боловч энэхүү төлөвлөгөөндөө хараахан хүрээгүй байна.
 
2019 онд газрын тосны салбарт гарсан онцлох үйл явдал бол “Petro Matad” компани шинэ орд нээн илрүүлсэн явдал юм. Энэ нь Монгол Улс 79 жилийн дараа өөрсдөө бие даан газрын тос олж илрүүлсэн тохиолдол болж байна. Тамсагийн сав газарт харьяалагдах “Цэн тогоруу” талбайн цооногт хийсэн өрөмдлөгөөр 2834 метрийн гүнээс газрын тос ундарч гарчээ.
 
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad" компани энэхүү талбайдаа олборлолт хийх зөвшөөрлөө авахаар ажиллаж байна. Одоогоор газрын тосны 17 талбайд хайгуул хийхээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж. Үүнээс гурван талбайд өнгөрсөн онд хайгуул хийжээ. Цаашид газрын тосны эрэлт нэмэгдэх бөгөөд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хэдий тийм боловч түүхий эдийн нийлүүлэлт дутагдалтай гэж салбарынхан үзэж байна.
 
2019 онд эрдэс бүтээгдэхүүний импортын 85 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлсэн ба нефтийн бүтээгдэхүүний импорт 2018 оныхтой харьцуулахад биет хэмжээгээр 17 хувиар өсөж, 1.8 сая тонн болсон байна. Харин мөнгөн дүнгээр таван хувиар өсөж, 1.16 тэрбум ам.доллар болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
 
Автобензин, дизель түлшний импортын 33.4 хувийг автобензин, 66.6 хувийг дизель түлш бүрдүүлжээ. Шатахууны импорт биет хэмжээгээр өсөх нь дотоодод эдийн засгийн идэвхжил сайн байгааг илтгэн харуулдаг нэг үзүүлэлт ажээ.


Нийтэлсэн огноо2020-01-20