1 MONGOLIAN RAILWAY EXPANDS COAL EXPORT LOGISTICS WITH MIXED TRANSPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 FOREIGN MINISTER BATTSETSEG VISITS UPPSALA COUNTY IN SWEDEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/03      3 POLICY SUPPORT TO BOOST WOOL AND CASHMERE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      4 ULAANBAATAR APPROVES 2026 BUDGET AMENDMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      5 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      7 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      8 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      9 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      10 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2025 ОНД 74 ТЭРБУМААР ӨСӨЖ, 584.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ЗАСГИЙН ГАЗАР 5.95 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     САНГИЙН ЯАМ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ БОНДЫН АРИЛЖААНААС ХАРАГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд өмнөх оноос эрчимжиж, 3.3 хувьд хүрэх төлөвтэй www.bloombergtv.mn

"Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хувь 2020 онд өмнөх оныхоос нэмэгдэнэ" гэж Олон Улсын Валютын Сан таамаглаж байна. 2019 онд 2.9 хувь, энэ онд 3.3 хувьд хүрнэ гэсэн төсөөллийг дэвшүүлж байгаа юм.
Хэдий тийм боловч энэ нь аравдугаар сард дэвшүүлж байсан таамагтай харьцуулахад 0.1 пунктээр буурсан дүн юм. Том зургаар нь харвал олон улсын эдийн засгийн өсөлт тогтворжиж байна гэж зарим эдийн засагчид болон Төв банкнууд үзэж байна. Ирэх 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт үргэлжлэн тэлж 3.4 хувь болно гэж урьдчилан тооцоолоод байна.
Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдын хувьд Олон Улсын Валютын Сангийн энэхүү шинэ төлөв хэлэлцэх гол сэдэв болох юм. БНХАУ, АНУ-ын худалдааны маргааныг шийдэх эхний шатны хэлэлцээр байгуулагдсан нь дэлхийн эдийн засгийн төлөвийг илүү эергээр харахад нөлөөлсөн байна. Гэхдээ хэлэлцээр тогтвортой хэрэгжиж, үр дүн үзүүлэх эсэхээс цаашдын төлөв хамаарна, үүнд тодорхой хугацаа шаардана гэдгийг Олон Улсын Валютын Сангийн Ахлах эдийн засагч Гита Гопинат хэллээ.
Улс орнуудын эдийн засагт тулгарч буй хамгийн том эрсдэлүүд худалдааны асуудал, газрын тосны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа Иран-АНУ-ын хурцадмал харилцаа, геополитикийн асуудлууд, мөн жагсаал цуглаан нийгмийн тогтворгүй байдал хэвээр байгааг тэмдэглэжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшиг гол эрсдэлийн тоонд зүй ёсоор багтаж байна.
Олон Улсын Валютын Сан энэ удаад ихэнх өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж эсвэл өмнөх таамгийг хэвээр үлдээжээ. Хэдий тийм боловч үүнд хамаарахгүй нэг улс нь Япон болоод байна. Тус улс эдийн засгийн өсөлтийг дэмжих 120 тэрбум ам.долларын хөтөлбөрийг батлаад байгаа учир 0.5 хувь байсан өсөлтийн таамгийг 0.7 болгон нэмжээ.
 
БНХАУ-ынхыг мөн 0.2 суурь нэгжээр өсгөж зургаан хувь болгосон байна. Харин АНУ болон Евро бүсийн орнуудын эдийн засгийн өсөлтийн таамаг хувийг бууруулжээ. Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хамгийн ихээр хойш татах улс Энэтхэг гэдгийг онцолж байна. Дотоодын хэрэглээ буурсан, мөн банк бус санхүүгийн секторт хямралтай байгаа зэрэг нь Энэтхэгийн эдийн засгийн гол сорилтууд болж байгаа гэж үзжээ.


Нийтэлсэн огноо2020-01-21