1 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      2 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      3 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      4 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      5 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      6 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      7 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      8 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      9 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      10 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2019 онд төмрийн хүдрийн экспорт 68.5 хувиар өсөж, 576.6 сая ам.доллар болжээ www.bloombergtv.mn

2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ТЭЗҮ-ээ батлуулсан төмрийн хүдрийн гурван төсөл байна. Үүнээс хоёр нь баяжуулах үйлдвэр, нэг нь ашиглалтын лицензтэй уурхай гэдгийг Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.
Баяжуулах үйлдвэрүүдийн хувьд нэг нь Хэнтий аймгийн Дархан суманд Баргилтын орд газарт түшиглэсэн бол нөгөөх нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт "Ган эрдэс хүдэр" компанийн үйлдвэр болохыг Ашигт малтмал, Газрын тосны газрын мэдээлэлд дурджээ.
 
2019 онд Монгол Улс 8.4 сая тонн төмрийн хүдрийг 576.6 сая ам.доллароор экспортолсон байна. Экспорт биет хэмжээгээр 13.4 хувиар, мөнгөн дүнгээр 68.5 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төмрийн хүдрийн бүтээгдэхүүн экспортолж байгаа гол уурхайнуудаас “Алтайн хүдэр” компани Таян нуур уурхайгаас, “Болд төмөр ерөө гол” компани Баянголын уурхайгаас, Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртэй, Төмөр толгой ордоос экспорт хийж байна. Мөн “Монголросцветмет” Баргилтын ордоос төмрийн хүдэр олборлон зах зээлд нийлүүлж байгаа юм.
 
2019 онд Бразил дахь “Vale” компанийн төмрийн хүдрийн уурхайн далангийн ослын улмаас нийлүүлэлт тасалдаж энэхүү түүхий эдийн үнэ өссөн нь Монголын экспортын үзүүлэлтэд мөнгөн дүн талаасаа эерэг нөлөө үзүүлсэн нь статистикийн мэдээллээс харагдаж байна. “Vale”, “Rio Tinto”, “BHP” зэрэг гол олборлогч компаниуд төмрийн хүдрийн нийлүүлэлтээ энэ онд нэмэхээр төлөвлөж байна.
 
Харин БНХАУ-ын эрэлтийн өсөлт саарч, зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаагаас хамаарч 2020 онд төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа дунджаар 80 ам.доллар болж буурах төлөвтэй гэж “Wood Mackenzie” шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт эрчимжихээс өмнө таамаглаж байв.


Нийтэлсэн огноо2020-01-27