1 MONGOLIAN RAILWAY EXPANDS COAL EXPORT LOGISTICS WITH MIXED TRANSPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 FOREIGN MINISTER BATTSETSEG VISITS UPPSALA COUNTY IN SWEDEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/03      3 POLICY SUPPORT TO BOOST WOOL AND CASHMERE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      4 ULAANBAATAR APPROVES 2026 BUDGET AMENDMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      5 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      7 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      8 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      9 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      10 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2025 ОНД 74 ТЭРБУМААР ӨСӨЖ, 584.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ЗАСГИЙН ГАЗАР 5.95 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     САНГИЙН ЯАМ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ БОНДЫН АРИЛЖААНААС ХАРАГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Коронавирусээр өвчилсөн 10 хүний бие эрс сайжирчээ www.zgm.mn

АНУ Монгол Улсын Засгийн газарт 1.2 сая ам.доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсноо мэдэгдлээ
Гуравдугаар сарын 24-ны байдлаар дэлхийн 195 оронд шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, 378,848 хүн өвчилж, 16,514 хүн нас баржээ
Эрүүл мэндийн яам шинэ коронавирусийн цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хийлээ. Тухайлбал, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож уг халдварын эсрэг тэмцэхэд зориулж Монгол Улсын Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсноо мэдэгдэв. Энэхүү дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан олгох бөгөөд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах зориулах аж. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Ажил, орлого алдаж буй айл өрхүүд бий. Өрхийг дэмжих чиглэлд арга хэмжээ авна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, тэр тусмаа 24 цагийн цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүдэд нэн шаардлагатай хоол хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэг нээгдэх үед хэрхэн бэлэн байдлаа хангах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллана. Олон сараар хичээл завсардсан хүүхдүүдэд туслах чиглэлд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. ХНХЯ болон Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран гэр бүлд ээлтэй бизнес эрхлэхийг ажил олгогч нартаа уриалах ажил зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээв. Манай улсад шинэ коронавирусийн 10 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд хүмүүсийн биеийн байдал эрс сайжирсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. Дэлхий дахинд халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өчигдрийн байдлаар дэлхийн 195 оронд шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, 378,848 хүн өвчилж, 16,514 хүн нас баржээ. Халдвар эрчимтэй тархаж буй Итали улсад нэг өдрийн дотор 601 тохиолдол нэмэгдэж, өвчилсөн хүмүүсийн тоо 63927 болов. Мөн АНУ-д тархалт нэмэгдэж байна. Тус улсад өнөөдрийн байдлаар 10 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 19-нд ирсэн 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 19- нд ирсэн 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 46 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдрөөс 200 гаруй хүний шинжилгээний сорьцыг авч шинжилнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн Орхон аймагт тусгаарласан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүнийг тусгаарлан хянаж байна. Энэ сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлан ажиглаж байгаа. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү авчирч байгаа” гэсэн мэдээлэл өглөө.


Нийтэлсэн огноо2020-03-25