Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад шар усны үерийн эрсдэл их байна www.eguur.mn
Өнөөдрөөс энэ сарын 11 хүртэл ихэнх нутгаар дулаарах аж. Иймд цас ихтэй газруудад шар усны үер буух эрсдэлтэй байгааг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Цас их орсон буюу Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгаа юм.
Ирэх тав хоногт агаарын температур шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн,
Өдөртөө Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Увс нуур болон Дархадын хотгороор -7...-12 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байх урьдчилсан мэдээ гарчээ.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-03-09





