1 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      2 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      3 KOREAN CONVENIENCE STORES DRAW LINES IN MONGOLIA AS RETAILERS EXPAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/19      4 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      5 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      6 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      7 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      8 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      9 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      10 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ХУГАЦААГ ХЯЗГААРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Чулуун нүүрсний экспорт жилийн өмнөхөөс 55 хувиар буурчээ www.bloombergtv.mn

Оны эхнээс гуравдугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд чулуун нүүрсний экспорт 55 хувиар буурч, 2.9 сая тонн болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Гашуунсухайт боомтоор 1.47 сая тонн чулуун нүүрс гаргасан нь жилийн өмнөхөөс 53.6 хувиар буурсан бол Шивээхүрэн боомтын экспорт 74.4 хувиар буурч, 718.5 мянган тонн чулуун нүүрс гаргасан байна. Ховдын Булган боомтоор 128.7 мянган тонн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 41.1 хувиар буурсан талаар Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Тус боомтоор Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” нүүрсээ экспортолдог.
Мөн хугацаанд зэсийн баяжмалын экспорт 13.6 хувиар буурч, 283.9 мянган тонн болсон талаар Гаалийн ерөнхий газар мөн мэдээллээ. Гашуунсухайт боомтоор гаргаж байгаа "Оюу Толгой"-ийн зэсийн баяжмалын экспорт оны эхнээс гуравдугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 24.8 хувиар буурч, 139.5 мянган тонн болсон байна.
 
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар тархсантай холбоотой хилийн хоригт "Оюу Толгой"-ийн зэсийн баяжмал өртөөгүй ч экспортын хэмжээ буурсан гэх мэдээллийг “Оюу Толгой” ХХК өмнө нь өгч байлаа. Мөн “COVID-19”-тэй холбоотой гарч байгаа өртөг зардал, төлөвлөгөөнд гарах өөрчлөлтийг тооцоолоход эрт байна гэж “Turquoise Hill Resources” компани мэдээллээ.
 
Оны эхнээс гуравдугаар сарын 23 хүртэлх хугацаанд газрын тосны экспорт 79.2 хувиар буурч, 304.5 мянган баррель боллоо. Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвараас сэргийлж Засгийн газар хилээ хааж, гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглоод байна. Энэхүү арга хэмжээ удаан үргэлжилбэл БНХАУ-ын тоног төхөөрөмж, ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай Монгол Улсын газрын тосны салбарт нөлөөлж эхэлнэ гэж “Petro Matad” компани мэдээллээ.


Нийтэлсэн огноо2020-03-25