Нүүрсний экспорт 2.4, түүхий нефтийнх 4 ДАХИН буурчээ www.ikon.mn
Монгол Улсын экспортын хэмжээ эхний таван сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 40% буюу 1.4 тэрбум ам.доллароор буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.
Үүнээс нүүрсний экспорт л гэхэд биет хэмжээгээрээ 2.4 дахин буурч, 6.3 сая тонн буюу 513 сая ам.долларын нүүрс экспортолсон бол түүхий нефтийн экспорт дөрөв дахин буурч, 671 мянган баррел болжээ.
Харин жоншны экспорт 15 мянган тонноор бага зэрэг нэмэгдэж, 237 мянган тоннд хүрсэн байна.
Монгол Улс 2020 оны эхний таван сард нийт 3.37 тэрбум ам.долларын экспорт хийжээ.
Хүснэгт. Экспорт 2019.06.01 ба 2020.06.01
20190601 (оны эхнээс)20200601 (оны эхнээс) Барааны нэр тоо хэмжээстатистик үнийн дүн, сая ам.дол.тоо хэмжээстатистик үнийн дүн, сая ам.дол.Чулуун нүүрс, мян.тн 15,060.7 1,271.4 6,293.9 512.8Төмрийн хүдэр, мян.тн 3,509.8 208.9 3,481.2 236.7Зэсийн баяжмал, мян.тн 626.2 895.3 557.9 616.1Жонш, мян.тн 222.7 75.3 237.0 60.5Цайрын хүдэр, баяжмал, мян.тн 64.9 95.9 58.5 71.2Хүрэн нүүрс, мян.тн 83.3 2.8 19.7 0.6Хар тугалганы хүдэр, баяжмал, мян.тн 9.5 21.3 13.0 27.4Молибдены хүдэр, баяжмал, мян.тн 2.3 20.3 2.6 17.7 Түүхий нефть, мян.баррел 2,649.2 151.2 670.7 24.8
Нийтэлсэн огноо2020-06-02