Оны эхний хагаст ББСБ-уудын зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсжээ www.bloombergtv.mn
2020 оны II улирлын байдлаар Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөг болсныг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа. Хэдий тийм боловч өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад харьцангуй бага өсөлттэй байгаа аж. Үүнд цар тахал нөлөөлсөн байна.
Үүнээс гадна тайлант хугацаанд банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Сүүлийн жилүүдэд жил бүр 30 орчим хувийн өсөлттэй байгаа ажээ.
Цаашид 2022 оны хоёрдугаар сар хүртэл тус салбарын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нийслэлд доод тал нь 2.5 тэрбум төгрөг хүргэхээр зорьж байгаа юм байна. Ингэснээр санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Технологийн шилжилттэй холбоотойгоор энэ салбарт шинэ зохицуулалтууд хийгдэж байгаа юм.
Нийтэлсэн огноо2020-10-15