1 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      2 MONGOLIA SEEKS UP TO EUR 200 MILLION TO SUPPORT FORESTRY SECTOR DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      3 MONGOLIA HARVESTS 1.4 MILLION TONNES OF CROPS, HIGHEST SINCE 1990 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      4 INTERNATIONAL POSTAL SHIPMENTS SURGE 40.5% AMID E-COMMERCE GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      5 ADB APPROVES $200 MILLION TO STRENGTHEN MONGOLIA’S ECONOMY BEYOND MINING WWW.ADB.ORG PUBLISHED:2026/11/18      6 RESERVES OF SEMI-COKE BRIQUETTES STAND AT 51,200 TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      7 ANCIENT STONE-CIST GRAVE FOUND AT ERDENEBUREN HYDROPOWER PROJECT SITE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      8 MONGOLIA’S EXPORTS SURGE 45.3% IN FIRST 10 MONTHS OF 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/11/18      9 KAKAO BANK BECOMES SECOND-LARGEST SHAREHOLDER IN MONGOLIA’S M BANK WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/11/18      10 MOLYBDENUM CONCENTRATE PRICE RISES 18.75% IN EXCHANGE TRADING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     "СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНААР 22 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСЭЭР ДАРХАН-УУЛ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, ДОРНОГОВЬ АЙМАГ УДААЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     Н.УЧРАЛ: БАЯЛГИЙН ХУЛГАЙД НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮС БҮГД ШАЛГУУЛАХ ЁСТОЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ГАДНЫН ХЭВЛЭЛҮҮД МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ, АВЛИГА, ЭРХ БАРИГЧ НАМЫН ДОТООД ТЭМЦЭЛ ЗЭРГИЙГ ХӨНДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТООГ 85 БОЛГОН ЦӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Тэмүүлэн: Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт төрийн албан хаагч зургаан хүн холбогдсоныг шалгаж байна www.ikon.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хууль бус алт олборлолт, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонссон. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагын алба хаагчид мансууруулах бодисын хууль бус эргэлт, түүний зохион байгуулахад оролцсон, хамгаалсан. Эсвэл эдгээр гэмт хэргийг шалгах, мөрдөн шалгах ажиллагаанд хууль бусаар нөлөөлсөн гэх асуудлаар 2024-2026 онд хийсэн дотоод хяналт шалгалтын тоо, шалгалтаар тогтогдсон зөрчил, хэрэгт холбогдсон алба хаагчдын тоо, тэдгээрт
оногдуулсан сахилын, зөрчлийн болон эрүүгийн хариуцлагын талаарх тоон мэдээллийг ирүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийг сайдад албан бичгээр ханджээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн асуулгын хариуд өгсөн албан бичигтээ "Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 1,646 гэмт хэрэгт холбогдсон 1,458 этгээдийг гэмт хэрэг үйлдсэн яллагдагчаар татсан.

Энэ оны эхний есдүгээр сарын 430 гэмт хэргийг илрүүлж, 123,550 хүний ​​нэг удаа мансуурах, 5.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг илрүүлсэн. Насны байдлаар авч үзвэл 13-17 нас 111 буюу 7,6 хувьд, 18-25 нас 724 буюу 49.6 хувь, 26-35 нас 355 буюу 24.3 хувь, 36-аас дээш насны 268 буюу 18.3 хувийг эзэлж байна.

Сүүлийн 9 жилийн хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т заасан мансуурсан гэх 1,632 зөрчилд 1,712 иргэн шалгасан. 2026 оны эхний есдүгээр сарын байдлаар эд мөрийн баримтаар 123,550 хүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч, нийт 4.5 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон.

Цагдаа болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид мансууруулах бодисын хууль бус эргэлт, түүний зохион байгуулахад оролцсон, хамгаалсан, эсвэл эдгээр гэмт хэргийг шалгах, мөрдөн шалгах ажиллагаанд хууль бусаар нөлөөлсөн гэх асуудлаар 2024-2026 онд дотоод хяналт шалгалтын ажиллагаа хийгдээгүй байна.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас Мөрдөн шалгах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д заасан гэмт хэрэгт 2024-2026 онуудад шалгагдсан гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй.

Түүнчлэн дээрх онуудад Хар тамхитай тэмцэх албанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт зургаан төрийн албан хаагч холбогдон шалгагдаж байна.

Тодруулбал Онцгой байдлын ерөнхий газрын нэг, улсын эмнэлгийн гурав, цагдаагийн байгууллагын нэг, төрийн захиргааны байгууллагын нэг албан хаагч шалгагдаж байгаа.

Хар тамхитай тэмцэх чиглэлээр 2022 оноос хойших хугацаанд нийт 42 этгээдийг шалгаж, 29 этгээдэд холбогдох хэргийг шийдвэрлэж, одоо шалгагдаж байгаа 13 этгээд байна. Хөрөнгөлөг чинээлэг гэх тодотголтой 11 этгээд (аж ахуйн нэгжийн захирал, хамаарал бүхий этгээд) холбогдсоноос найм нь шүүхээр шийтгэгдэж, гурав нь шалгагдаж байгаа 
Урлаг, олны танил гэх тодотголтой 26 этгээд холбогдсоноос 20 нь шүүхээр яллагдаж, зургаа нь шалгагдаж байна. Төрийн албан хаагч (ТӨК-ийн ажилтан, бусад төрийн байгууллагын ажилтан) таван этгээдэд шалгагдсанаас нэгийг нь шүүхэд шилжүүлсэн бол дөрвийнх нь хэргийг үрэлжүүлэн шалгаж байгаа" хэмээн тайлбар ирүүлжээ. 



Нийтэлсэн огноо2026-11-19