1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Прокурор асан Э.Амарбат нарын хэргийг УДШ-ээр хэлэлцүүлнэ www.news.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Тодруулбал, Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өчигдөр /2026.11.20/ хэлэлцэж, прокурорын бичсэн эсэргүүцэл, хэргийн оролцогчдын гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон байна.

Өмнө нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал нэг жил үргэлжилж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон байдаг. Анхан шатны шүүхээс прокурор асан Э.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласанд тооцож, 27 сая төгрөгөөр торгон, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасч шийдвэрлэсэн. Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 болон 22.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байв.

Харин Э.Амарбатыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 27 сая төгрөгөөр торгон, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасч шийдвэрлэсэн байдаг.

Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан билээ.

Э.Амарбат нарын долоон хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.



Нийтэлсэн огноо2026-11-21