1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна www.eagle.mn

Монголын аялал жуулчлалын салбарын алдагдал 500 сая ам.долларт хүрчээ
Аялал жуучлалын идэвхтэй улирлаа тэг зогсолт хийж өнгөрөөсөн аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд 500 орчим сая ам.долларын алдагдал хүлээжээ. Тэдний хувьд одоо нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал нь бэлтгэгдсэн боловсон хүчнээ авч үлдэх бөгөөд үүний тулд тэдэнд төр засгийн зүгээс үзүүлэх дэмжлэг нь хөнгөлөлттэй зээл болоод байна. Эс бөгөөс тус салбарын өнгөрсөн хугацаанд бэлтгэгдсэн 88 мянга орчим ажиллах хүч ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэл тун ойрхон болоод байна.
 
COVID-19 цар тахалд хамгийн их өртөж байгаа салбар бол аялал жуулчлалын салбар. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээгээр 2020 оны эхний хагасын байдлаар жуулчдын тоо дэлхий дахинд 92 хувь, Ази Номхон далайн орнуудад 99 хувь тус тус буурч, дэлхийн аялал жуучлалын салбарын алдагдал нэг их наяд ам.долларт хүрчээ. Үүний улмаас 150 гаруй сая ажлын байр эрсдэлд ороод байна. Харин манай улсын хувьд 2020 оны эхний найман сарын байдлаар жуулчдын тоо 91 хувиар буурч 500 орчим сая ам.долларын алдагдал хүлээжээ.
 
Д.Гантөмөр: Монголын аялал жуулчлалын салбар “тэг” зогсолт хийгээд байна
 
Аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна
 
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Нэгдүгээр сарын 27-нд хил хаагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд аялал жуулчлалын үндсэн улирал дуусаж, эдгээр компаниуд өөрийн үндсэн ажилтнуудаа алдахгүйн тулд 50-80 хувийн олгож өгсөн. Энэ нь нийтдээ аялал жуулчлалын компаниуд эхний ээлжинд нийлбэр дүнгээрээ 150 тэрбум төгрөгийг цалингийн фонд гаргасан гэсэн үг. Одоо хил хэзээ нээгдэх нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд аялал жуулчлалын компаниуд нөгөө 5-10 үндсэн ажилтнаа барьж үлдэх үү. Хэрвээ барьж үлдэх бол ямар мөнгөөр цалингийн фондоо тавих вэ гэдэг нь хамгийн том асуудал болоод байгаа. 100 хувь аялал жуулчлалаар амьдралаа залгуулдаг, түүний цаана байгаа мэргэшсэн монголын тархи болсон аялал жуулчлалын салбарын хүмүүсээ авч үлдэхийн тулд цалинг нь 50-60 хувьтай тавих шаардлагатай байна. Үүнд зээл олгооч гэсэн асуудал тавиад байгаа. Өөрөөр хэлбэл ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө зээлийн тухай ярьж байгаа болохоос өөр илүү зүйл яриагүй. Энэ асуудалд одоогоор Г.Сарангэрэл сайдаас тодорхой хариу хэлээгүй байна. Коронавирус намжиж байдал тогтворжиход бид өмнө нь гаргадаг байсан алдаануудаа яаж засах юм бэ. Нөгөө л аялал жуулчлалын үйлчилгээ, чанарын асуудал, дэд бүтэц, онгоцны үнэтэй холбоотой асуудлыг цар тахал тавигдах цагт шийдэж гарч чадаж байгаа стратеги гаргаж байна уу гэдэг зүйлийг тавьж байгаа” гэв.
 
Улсын хэмжээнд 2019 оны байдлаар бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын салбар гэдэг энэ үгний цаана манай улсын 1300 орчим аж ахуйн нэгж, 88 мянга гаруй ажлын байрны асуудал хөндөгдөж байгаа. Гэвч жил бүрийн 6-9 сарын хооронд тохиодог аялал жуучлалын идэвхтэй улирлаа тус салбарынхан цар тахлын улмаас тэг зогсолт хийсэн гэдэг үгтэйгээр үдэж байна.
 
Аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна
 
“Discovery Mongolia travel” ХХК-ийн захирал Б.Барсболд “Дэлхийн хэмжээнд цар тахалтай холбоотой аялал жуулчлал, агаарын тээвэр маш хүчтэй өртөж байгаа. Улс орнууд цар тахалд хүнд өртсөн салбарууддаа хөнгөлөлттэй зээл олгон санхүүгээр дэмжиж байна. Энэ хүрээнд аялал жуулчлал монголын эдийн засгийн экспортын томоохон салбар. Энэ салбар авч үлдэхийн тулд бид төр засгаас хөнгөлөлттэй зээл хүсэж байгаа. Цар тахал арилна. Хүмүүс аялна. Аялал бол амьдралын салшгүй нэг хэсэг. Бид үүнд бэлэн байх ёстой гэж харж байгаа”
 
Аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна
 
“Mongolian guide tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрах “Энэ эрсдэлийг даван туулахад аялал жуулчлалын сан гэдэг бол маш чухал зүйл юм байна. Дэлхийн бүх улс орнууд аялал жуулчлалын өндөр хөрөнгөтэй сантай байдаг. Жишээ нь Шинэ Зеландын хилээр давж байгаа гаднын нэг жуулчнаас авч байгаа татвар нь 24 ам.доллар байдаг. Япон Улс гэхэд л тухайн улсаас гарч явахад татвар авдаг. Энэ татварын орлогууд нь тухайн улс орныг аялал жуулчлалын эрсдэлтэй цаг үеийг даван туулахад тэрхүү хуримтлуулсан хөрөнгө нь тусалж чадаж байгаа. Гэтэл монголын аялал жуулчлалын салбарт мөнгөн хөрөнгийн сан гэж байдаггүй. Үүнийг хуулиндаа тусган төр засгаараа дэмжүүлэх ёстой. Тэгэхгүй бол энэхүү аялал жуулчлалын салбар 88 мянган хүнийг ажилгүй болголоо” гэлээ.
 
Аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай дэмжлэг бол хөнгөлөлттэй зээл
 
Монгол улсад ирж байгаа гадаадын нэг жуулчин дунджаар ес хоног аялж, энэ хугацаандаа 1460 орчим ам.доллар зарцуулдаг гэх судалгаа бий. Тэгвэл манай улсын хувьд өнгөрсөн 2018 онд 529 мянган гадаадын жуулчин хүлээн авч эдийн засагт 569 сая доллар буюу 1,5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь 2017 онтой харьцуулахад жуулчдын тоо 12, салбарын орлого 42 хувиар өссөн үзүүлэлт. Тэгвэл монгол улс, аялал жуулчлалын салбар энэ онд гадаадын нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байсан юм.
 
Аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна
 
МҮХАҮТ-ын дэргэдэх аялал жуучлалын зөвлөлийн дарга Ш.Нэргүй “Цар тахалд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлалын салбар. Энэ нөхцөл байдал цаашдаа үргэлжлэх хандлагатай байна. Ирэх оны зургаадугаар сарын 30-нд анхны вакцин гарна гэсэн. Тэгэхээр 2022 онд монголд ирэх жуулчдын тоо төдийлөн өсөхгүй хүндрэлтэй байх асуудал гарч ирж байгаа. Тиймээс бид чуулж энэ нөхцөлд яаж ажиллах уу гэдгээ ярилцаж байна. Бусад орнууд цар тахлын үед дотоодын аялла жуулчлалаа хөгжүүлж үүнд төрөөс нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байгаа. Бусад орны цар тахлын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээг манай Засгийн газраас яаж хэрэгжүүлж болох вэ гэдгийг бид нийлж, зөвшилцөн дуу хоолой нь болж ажиллах зорилготой цугларч байна” гэв.
 
Аялал жуучлалын салбараас улсын төсөвт төвлөрүүлж байгаа хөрөнгө, бий болгож байгаа ажлын байр зэргийг харгалзан үзэж тус салбарыг монгол улсын тэргүүлэх салбар болгон засгийн газраас тодорхойлсон. Тэгвэл цар тахлын улмаас жуулчдын тоо нь 91 хувиар буураад байгаа энэ үед төр засгийн зүгээс тэргүүлэх салбартаа анхаарлаа хандуулахгүй бол монгол улсын ажилгүйчүүдийн эгнээ 88 мянгаар нэмэгдэх эрсдэл тус ойрхон болоод байна.
 
Аялал жуулчлалын салбарын 88 мянган ажлын байр эрсдэлд ороод байна
 
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид ирэх оны зургаадугаар сар хүртэл яаж дотоодын аялал жуулчлалаа дэмжих үү, энэ хугацаанд мэргэжлийн боловсон хүчнээ яаж сургах уу гэдэг асуудал байна. Цар тахлын дараа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Жил хагасын хугацаанд хаалттай байсан орчин илүү нээлттэй болж байгааг дагаад эдийн засагт тэлэлт явагдах байх. Түүнд бэлдэх тухай асуудлыг ярина. Ийм үед төр засгаас зээлийн хүүгийн хөнгөлөлт юм уу, зээлийн батлан даалтыг нэлээд их хэмжээгээр олгох нь чухал байгаа. Үүнийг хийхгүй бол 100-гаад мянган ажлын байртай энэ салбарыг хэвийн болгох боломжгүй. Төсвийн бодлого өөрөө ажлын байрыг дэмжихэд илүүтэй анхаарахгүй бол халамж руу чиглэсээр байтал өнөөдөр орон нутагт ажил хийх хүн байхгүй болоод байна. Тиймээс бүх зүйлийг нэгдсэн байдлаар зөв төлөвлөх шаардлагатай байгаа. Коронавирусийн цар тахал үүсэхтэй зэрэгцэн улс орнууд төсөвтөө өөрчлөлт оруулсан. Тэдгээр улсын Ковид-19-тэй холбоотой зардлыг ажиглаад үзэхэд бараг 60 орчим хувь нь аж ахуйн нэгжийг дэмжсэн хүүг нь хөнгөлсөн зээлүүд байгаа. Манайд эсрэгээрээ аж ахуйн нэгжийг дэмжсэн нь маш бага илүүтэй 90 гаруй хувь нь иргэдийн орлого буюу сонгуультай холбоотой зардлууд гарсан. Энэ бүтцийн алдаа, өөрчлөлт чинь юуг харуулдаг вэ гэхээр хэрвээ энэ мөнгийг өнөөдөр хамгийн хүндэрсэн салбар руугаа зарцуулсан байсан бол ажлын байраа хадгалах шинэ орон зайг тэлэх боломж үүсэх байсан. Харин халамжид мөнгө тараачхаар энэ ажлын байрууд зогсонги болж, түүгээр дамжиж бий болох орлогууд зогссон. Энэ бодлогыг солих ёстой гэдэг саналыг маш олон удаа хүргэж байгаа. Ялангуяа эргэлтийн хөрөнгийн зээл хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа. Энэ зээлийн баталгааг төр гаргах, дээрээс нь зээлийн хүүгийн тодорхой хувийг төр дааж байж ажлын байрыг хамгаална” гэв.
 
Цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд 92 хувь буураад байгаа аялал жуулчлалын салбараа авч үлдэхийн тулд улс орнууд дотоодын жуучлалдаа түлхүү анхаарч байна. Covid-19-ийн сөрөг нөлөө цаашид хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа энэ үед аялал жуучлалын салбарынхан энэ чиглэлд мөн анхаараад эхэлжээ. Судалгаанаас харахад өнгөрсөн 2019 онд манай улсын аялал жуучлалын салбар дотоодын аялал жуучлалаас 800 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Энэ мөнгө хэдийгээр хангалттай биш ч аялал жуучлал дагасан салбаруудын аж ахуйн нэгжүүд ядаж боловсон хүчнээ авч үлдэх хэмжээнд дэмжлэг болно гэж тооцоолж байна. Харин яг өнөөдрийн байдлаар тус салбарт нэн шаардлагатай байгаа дэмжлэг бол хөнгөлөлттэй зээл гэдгийг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 1300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлж байна.


Нийтэлсэн огноо2020-10-22