Энэ сард 18 удаагийн нислэгээр 3305 иргэнээ татан авчээ www.eagle.mn
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадын 80 гаруй улсаас 19,754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 буюу нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ.
Түүнчлэн энэ сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авсан байна. Эдгээрээс бага насны хүүхэдтэй 539, эрүүл мэндийн шалтгаантай 165, хөгжлийн бэрхшээлтэй тав, өндөр настан 203, жирэмсэн 44, бусад шалтгаантай 2,349 иргэн ирсэн аж.
Харин ирэх сард 10 удаагийн нислэг үйлдэж, 1,980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2020-10-29