Доналд Трампын нэр хүнд Азийн орнуудаас Монголд хамгийн өндөр байна www.eagle.mn
АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход зургаахан хоног үлдээд байгаа энэ үед Статиста цахим хуудас түүний Ази дахь нэр хүнд ямар байгааг тандсан сонирхолтой нэгэн судалгааны үр дүнг нийтэлжээ.
Судалгааг хийхдээ улс тус бүрт 15-аас дээш насны 1000 гаруй хүнийг хамруулж хийсэн байна. Ингэхэд Д.Трампын нэр хүнд Монгол, Филиппин улсад хамгийн өндөр байгаа нь тодорхой болжээ. Судалгаанд оролцсон монголчуудын 62 хувь нь түүнийг дэмжсэн бол Филиппинд 58 хувь нь дэмжсэн байна.
Доналд Трампын нэр хүнд Азийн орнуудаас Монголд хамгийн өндөр байна
Дэлхийн улсуудаас Доналд Трампыг хамгийн ихээр дэмжиж байгаа улс нь Косово /82/ байсан бол Африкийн орнуудаас Того /69 хувь/, Нигери /68/ ихээр дэмжиж байгаа гэсэн үзүүлэлт гарчээ.
Нийтэлсэн огноо2020-10-29