1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 54 хувь нь орлогогүй болжээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас "COVID-19" ба ААН-үүдийн нөхцөл байдал" гэсэн судалгааг 3 мянга гаруй бизнес эрхлэгчээс авсныг Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр цахимаар танилцууллаа.
 
Цахимаар авсан судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байв. Судалгаагаар "COVID-19" цар тахлын нөхцөл байдал мэдээллийн технологийн салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн гэсэн дүн гарчээ. Хамрагдсан ААН-үүдийн 60 хувь нь бүрэн зогссон бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна.
 
Уул уурхай, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарууд хэвийн байна. Компаниудын 35 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиад тодорхой дүрэм журам гаргаад ажиллах боломжтой гэж үзсэн бол 5 хувь нь ямар ч арга байхгүй бүрэн зогсоно гэжээ.
 
Мөн ААН-үүдийн 84 хувь нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой, түүнээс цааш боломжгүй гэсэн байна. Хөл хорионы дэглэм 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болох дүр зураг судалгаагаар гарчээ. Мөн нийт ААН-ийн 72 хувь нь зээлтэй байгаагийн 31 хувь нь 101-500 сая төгрөгийн зээлтэй байна. Хувиараа бизнес эрхлэгчдийн 72 хувийнх нь орлого бүрэн зогссон байна.
Гадаад худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид экспортыг дэмжих чиглэлд Paypal төлбөр тооцооны системийг Монголд нэвтрүүлэх санал тавьж байна.
Хөл хорионы үед үүсээд буй хамгийн том хүндрэл бол ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих гэж ААН-үүдийн 24 хувь нь хариулжээ. ААН-үүдийн 55 хувь нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт шаардлагатай гэж үзсэн бол 50 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохыг хүссэн байна.
Мөн судалгаанд оролцогчдын 25 хувь нь ажилчдаа ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэнээс тооцоход 7 мянган хүн ажилгүй болсон байна. Мөн ААН-үүдийн 54 хувь нь орлогогүй болсон ба хөл хориог дахин 14 хоногоор нэмбэл 64 хувь нь ийм байдалд очих дүн гарчээ. МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Гадаад худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид экспортыг дэмжих чиглэлд Paypal төлбөр тооцооны системийг Монголд нэвтрүүлэх арга хэмжээ авах санал тавьжээ.


Нийтэлсэн огноо2020-11-27