1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ОХУ РУУ ЯВЖ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АЛТНЫ ҮНЭ ДӨРВӨН УЛИРАЛ ДАРААЛАН ӨСӨЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.СЭМЖИДМАА: ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖТЭЙ 103 БҮРТГЭЛЭЭС НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ГЕГ: МАЛЫН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 17.9 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын метан хийг зах зээлд гаргах “Jade Gas” -ын тухай заавал мэдэх баримтууд www.itoim.mn

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Jade Gas Holdings" компани Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийг хайгуулын шатнаас хөгжүүлэлтийн шатанд шилжүүлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах шинэ үе шатанд орлоо. Компанийн зах зээлийн үнэлгээ 150 сая австрали доллар орчим байгаа ч төлөвлөж буй төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ үүнээс хэд дахин өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Монголын нүүрсний давхаргын метан хийн салбарт олон жил ажилласан Австралийн "Jade Gas Holdings" компанийн хувьд 2026 он томоохон өөрчлөлтийн жил болж байна. Тус компани зургадугаар сард Монголын Ашигт малтмалын нөөцийн зөвлөлөөр Тавантолгой XXXIII төслийн анхны хийн нөөцөө батлуулж, долдугаар сард "Улаан нуур" талбайн хөгжүүлэлтийн эхний шатанд шаардлагатай хөрөнгийг олон улсын түншлэлээр шийдэх томоохон тохиролцоонд хүрсэн. Үүний дараа наймдугаар сарын эхээр 11 сая австрали долларын шинэ хөрөнгө оруулалт татаж, бэлэн мөнгөний үлдэгдлээ 20 сая австрали доллар давуулжээ.
Монголын анхны хийн нөөцийг баталгаажуулсан нь
"Jade Gas" энэ оны зургадугаар сард томоохон ахиц гаргасан. Монголын Ашигт малтмалын нөөцийн зөвлөл тус компанийн "Тавантолгой XXXIII" талбайн нүүрсний давхаргын метан хийн төслийн нөөцийг бүртгэснээр Монгол Улсад нүүрсний давхаргын хийн нөөцийг анх удаа албан ёсоор баталгаажуулсан юм.
Компанийн өөрийн эзэмшлийн хувьтай холбоотой тооцоогоор батлагдсан болон боломжит ангиллын цэвэр олборлох боломжтой хийн нөөц 165 сая шоо метр байна. Нийт 2P нөөц нь 316 сая шоо метр бөгөөд Jade Gas-ийн 60 хувийн эзэмшилд ногдох хэсэг нь 165 сая шоо метр гэж салбарын эх сурвалжууд мэдээлсэн. Энэхүү нөөц нь компанийн нийт төслийн талбайг бүрэн хамраагүй. Баталгаажуулсан нөөц нь 60 км² "Улаан нуур" талбайн ердөө 4.2 км² хэсэгт хамаарч байна. "Jade Gas" цаашид төслийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах бөгөөд үүний дараа олборлолтын тусгай зөвшөөрөл авах боломж бүрдэх юм.
762 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахад ойртоод байна
Өнгөрсөн долдугаар сард "Jade Gas Holdings" компани Хятадын "PT Beijing Energy Linking"-ээр ахлуулсан консорциумтай заавал биелүүлэх нөхцөлгүй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Консорциумд "PetroChina" болон "Hunan Geology & Mining Technology" багтжээ. Эдгээр компаниуд "Улаан нуур" талбайн нүүрсний давхаргын метан хийн төслийн I үе шатны өрөмдлөг, хөгжүүлэлтийн ажилд оролцох юм.
Энэхүү тохиролцооны хамгийн анхаарал татсан хэсэг нь 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн боломж юм. "Jade Gas"-ийн төлөвлөж буй I үе шатны хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 1.1 тэрбум австрали доллар буюу 762 сая ам.доллар гэж тооцож байгаа бөгөөд хамтын ажиллагааны тохиролцоогоор уг хөрөнгө оруулалтын 100 хувийг санхүүжүүлэх боломжийг тусгасан байна.
Одоогийн хэлцэл нь non-binding буюу талууд заавал биелүүлэх хууль ёсны үүрэг хүлээгээгүй учраас санхүүжилт олгох баталгаа болохгүй гэдгийг онцолжээ. Энэ улирлын эцэс гэхэд шаардлагатай гэрээнүүдийг эцэслэхээр зорьж буй аж.
175 цооногоос эхлэх хөгжүүлэлт
"Улаан нуур" талбайн төслийн I үе шатанд 175 худаг буюу цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Энэ нь нийт 60 км² талбайд төлөвлөж буй хөгжүүлэлтийн эхний хэсэг бөгөөд компанийн илүү өргөн хүрээний төлөвлөгөөнд цаашид ойролцоогоор 800 хүртэл цооног өрөмдөх боломжийг авч үзэж байна. Төслийн боломжит ашиглалтын хугацааг 30-аас дээш жил гэж тооцож байгаа аж.
Jade Gas-ийн зорилго нь зөвхөн метан хий олборлоод зогсохгүй уг хийг Монголын дотоодын зах зээлд нийлүүлэх явдал юм. Компани хий олборлосны дараа шингэрүүлсэн байгалийн хий (LNG) боловсруулж орон нутгийн тээврийн сүлжээ, уул уурхайн үйл ажиллагаа болон аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээнд нийлүүлэх боломжийг судалж байна.
Дараагийн алхамд 11 сая австрали доллар босгов
1.1 тэрбум австрали долларын томоохон төслийн санхүүжилтийн боломжийг ярьж эхэлсэнтэй зэрэгцээд "Jade Gas" богино хугацааны хэрэгцээнд зориулж хөрөнгийн зах зээлээс дахин мөнгө татжээ.
Тус компани наймдугаар сарын 4-нд сонгогдсон хөрөнгө оруулагчдад хувьцаа санал болгож, 11 сая австрали долларын хөрөнгө амжилттай татсанаа мэдэгдсэн байна. Үүний хүрээнд нэгж хувьцааг 0.12 австрали доллараар үнэлж, нийт 91.67 сая шинэ хувьцаа гаргасан байна. Ингэснээр компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 20 сая австрали доллар давжээ.
Энэ мөнгийг Тавантолгойн төслийн хөгжүүлэлт, тусгай зөвшөөрлийн эрхээ хадгалах, урьдчилсан хөгжүүлэлтийн ажил, эргэлтийн хөрөнгө, удирдлага болон техникийн багийг өргөжүүлэхэд зарцуулахын зэрэгцээ Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж буй ажилд ашиглахаар болжээ.
Хонгконгийн хөрөнгийн бирж яагаад чухал вэ
Jade Gas-ийн 11 саяын хөрөнгө босголтын нэг зорилго нь Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж буй ажлыг санхүүжүүлэх юм. Хонгконг нь Хятад болон Азийн хөрөнгийн зах зээлтэй ойр, уул уурхай, эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын томоохон төвийн нэг.
Ялангуяа Jade Gas-ийн Монгол дахь төсөл болон Хятадын CBM салбарт туршлагатай PTBEL, PetroChina зэрэг компаниудтай хамтын ажиллагаа байгуулсан нөхцөлд Хонгконгийн зах зээлд гарах оролдлого нь төслийн санхүүжилтийн суурийг өргөжүүлэх стратегийн алхам байж болох юм.
Гэхдээ одоогоор Хонконгийн бүртгэл эцэслэгдсэн гэж үзэх боломжгүй. Компани үүнийг “proposed Hong Kong Stock Exchange listing” буюу санал болгож буй бүртгэл гэж тодорхойлсон байна.
“Jade Gas”-ийн ард хэн байна вэ
Компанийн стратегийг хэрэгжүүлж буй гол удирдлагуудын нэг нь Гүйцэтгэх захирал Жо Бёрк юм. Jade Gas-ийн 2026 оны наймдугаар сарын 4-ний албан мэдэгдэлд Бёрк хөрөнгө оруулалтын байршуулалтыг компанийн хувьд “чухал үе шат” гэж тодорхойлж, хөрөнгө оруулагчдын дэмжлэг нь төслийг урагшлуулах боломжийг бэхжүүлж байгааг онцолсон.
Тэрээр “Бидний нэн тэргүүний зорилт бол гуравдугаар улирлын эцэс гэхэд эцсийн гэрээнүүдийг байгуулах, компанийн дараагийн өсөлтийн үеийг дэмжихийн тулд удирдлагын багаа өргөжүүлэх, мөн Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж буй ажлыг багтаасан стратегийн санаачилгуудаа урагшлуулах явдал юм” гэж хэлсэн байна.
Бёрк өөрөө Jade Gas-ийн томоохон хувьцаа эзэмшигчийн нэг. 2026 оны наймдугаар сарын эхний байдлаарх зах зээлийн мэдээллээр тэр 417.6 сая орчим хувьцаа буюу 22.7 хувийг эзэмшиж байгаа бол UB Metan LLC 16.2 хувийн эзэмшилтэй байна.
Гэхдээ эрсдэл өндөр хэвээр
Нөгөө талд "Jade Gas Holdings" одоогоор ашигтай ажиллаж буй, тогтвортой мөнгөн урсгал бий болгосон томоохон үйлдвэрлэгч биш. 2025 оны санхүүгийн жилд тус компани 4.73 сая австрали долларын цэвэр алдагдалтай ажилласан бөгөөд 2026 оны хоёрдугаар улирлын тайланд үйл ажиллагааны мөнгөн урсгал мөн сөрөг гарсан байна.
Хамгийн гол нь 762 сая долларын санхүүжилтийн тухай одоогийн тохиролцоо эцсийн, заавал биелүүлэх санхүүжилтийн гэрээ биш. Иймээс төслийн санхүүжилт, эцсийн гэрээ, зөвшөөрөл, олборлолт, борлуулалт зэрэг дараагийн шат бүр амжилттай хэрэгжих эсэх нь компанийн үнэлгээнд томоохон нөлөө үзүүлнэ.

Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ

Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-08-10