1 MAJOR STRATEGIC SECTOR PROJECTS TO BE IMPLEMENTED IN COOPERATION WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      2 GOVERNMENT APPROVES NEW ADMINISTRATIVE BUILDING AT ULAANBAATAR INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      3 MONGOLIA’S CRISIS IS AN OPPORTUNITY TO TRANSFORM ITS SYSTEM WWW.JACOBIN.COM PUBLISHED:2026/02/06      4 MONGOLIA'S CENTRAL BANK BUYS 1.9 TONNES OF GOLD IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/06      5 TEAM MONGOLIA IS GEARING UP TO BE THE MOST FASHIONABLY WARM AT THE 2026 WINTER OLYMPICS. HERE'S WHY WWW.CREATORS.YAHOO.COM PUBLISHED:2026/02/06      6 ERDENE RAISES $28.7 MILLION TO ACCELERATE MONGOLIAN COPPER-GOLD EXPANSION WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2026/02/06      7 HUNGARIAN OTP BANK EXPRESSES INTEREST IN OPERATING IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      8 OYU TOLGOI: MONGOLIA’S HIGH-STAKES CLASH WITH RIO TINTO WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/02/05      9 MONGOLIA PREPARES INTERNATIONAL TENDER TO BUILD STEEL PLANT WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2026/02/05      10 RUSSIAN DEPUTY PM EXPECTS AGREEMENTS ON FREE TRADE AREAS WITH UAE, MONGOLIA, INDONESIA TO TAKE EFFECT IN 2026 WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/02/05      СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАРУУН САЛААНЫ ГОЛЫН АЙ САВД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     СТРАТЕГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ГЭР БҮЛ 4.7 САЯ РИНГГИТИЙГ МАЛАЙЗАД БУЦААН ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 4113 ТЕЛЕ КАМЕРЫГ НЭГДСЭН БОЛОН ДЭД ТӨВД ХОЛБОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ 21.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     НИЙСЛЭЛИЙН УСНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ИРЭХ САРД ХЭРЭГЖИЖ ДУУСНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     МАЛ ХУЛГАЙЛЖ, БЭЛЧЭЭРТ НЬ НЯДАЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2026/02/06     УНГАРЫН ОТП БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     Г.ЗАНДАНШАТАР: ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН ОРДУУДЫН ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05    

Цар тахал ба зээл www.eagle.mn

Цар тахлын үед манай улс гадаадын зээл туслажийн хүрээнд төсвийн дэмжлэгээр нийт 299.5 сая ам.долларын гэрээ байгуулснаас 199.5 сая ам.долларыг нь хүлээн авчээ. Харин төслийн санхүүжилтээр 119.4 сая ам.долларын өртөг бүхий 10 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр гэрээ байгуулснаас 32.5 сая ам доллар авсан байна. Үлдсэн зээл, тусламжийг энэ улиралд хүлээн авах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.
 
Тэгвэл УИХ энэ долоо хоногт цар тахлын эсрэг яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах төслийг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах төслийг Байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэнэ.
 
Японы талаас яаралтай тусламжаар 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын зээлийн дэмжлэг үзүүлэх юм. Зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, хүү нь жилийн 0.01 хувь бөгөөд эхний дөрвөн жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Энэхүү яаралтай тусламжийн зээлийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөжээ.
 
Татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дэмжпэг үзүүлэх,
Иргэдийн амьжиргааг дэмжих хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх,
Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох,
Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжин мөнгөн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээнүүд үүнд хамаарна.
Цар тахлын үед хаанаас хэдэн төгрөгийн зээл тусламж авсан бэ?
 
Азийн хөгжлийн банк
 
Азийн хөгжлийн банкнаас 160.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаас 128.1 сая ам.долларыг авсан. Үүний 100 сая ам.долларыг нь төсвийн дэмжлэг хэлбэрээр авчээ. Харин үлдсэн 30 сая ам.доллараар эм, эмнэлгийн хэрэгсэл авахаар гэрээ үзэглэж байгаа.
1.2 сая ам.долларын зээлийн зориулалтыг өөрчилж, зөөврийн рентген аппарат, утлагын аппарат, халуун хэмжигч зэрэг 572 тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, авчээ.
Мөн Азийн хөгжлийн банкнаас 26.4 сая ам.долларын зээлийг 100 хувь авсан. Хүүхдийн мөнгө, хүнсний талон олгоход зарцуулсан.
Буцалтгүй тусламжаар 2.5 сая ам.доллар авсан. Үүний нэг сая ам.доллараар ХӨСҮТ-д төхөөрөмж авч, эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн урамшуулал олгосон. 1.5 сая ам.доллараар PCR шинжилгээний лабораторид шаардлагатай төхөөрөмж, шинжилгээний урвалж, оношлуур тоног төхөөрөмж авсан.
БНХАУ
 
Тус улсаас 700 мянган ам.долларын тусламж авсан. Энэ санхүүжилтээр халдвар хамгааллын хувцас, амны хаалт, оношлуур зэргийг авсан байна.
Европын холбоо
 
Европын холбооноос 50.8 сая ам.долларыг авахаас 16 сая ам.доллар авсан. Гэхдээ үүний зарцуулалт нь ковидтой холбоогүй, өөр зориулалтаар авсан.
ОУВС
 
ОУВС-гаас төсвийн дэмжлэг хэлбэрээр 99.5 сая ам.долларыг авсан. Төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор энэ мөнгийг авсан юм.
Дэлхийн банк
 
Дэлхийн банкнаас 70 сая ам.доллар авахаас 19.3 сая ам.долларыг хүлээж авсан.
Цахим эрүүл мэнд төслийн дахин хуваарилалтын хүрээнд 67 нэр төрлийн тоног төхөөрөмж авсан.
Мөн боловсролын чанарын шинэчлэл төслөөс дахин хуваарилж, аравдугаар сарын хүүхдийн мөнгөнд оруулсан.
26.9 сая ам.доллараар эмнэлгүүдийн 1000 орчим тоног төхөөрөмж авахаас гүйцэтгэл 7.8 хувьтай байна.
Буцалтгүй тусламжаар нэг сая ам.доллар авна. Одоогоор гүйцэтгэлийн шатанд байгаа.
Япон
 
Тус улсын Засгийн газраас 9.3 сая ам.доллар авах гэрээтэй ч одоогоор мөнгө орж ирээгүй байна. Японоос эмнэлгийн тоног төхөөрөмж, зарлан мэдээлэх төхөөрөмж зэргийг нийлүүлнэ.
УОК-т 7.8 тэрбум төгрөгийн хандив цугларав
 
УОК-т энэ сарын 20-ны байдлаар коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 7.8 тэрбум төгрөгийн хандив өгчээ. Тодруулбал, 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс 3.5 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал хандивласан байна.
 
Улмаар 6.6 тэрбум төгрөгийг УОК-ын шуурхай штаб, төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулжээ.


Нийтэлсэн огноо2020-11-30