1 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      2 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      3 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      4 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      5 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      6 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      7 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      8 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      9 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      10 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ЭМЯ: Нэмж амьсгалын 400 аппарат авахаар төлөвлөөд байна www.bloombergtv.mn

Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт таван хүний шинжилгээний сорьцод “коронавирус”-ийн халдвар илэрч, дотоодод тархсан тохиолдол 348 боллоо. Эдгээр нь бүгд халдварын голомтод тооцогдсон хүний ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн байна.
Нийслэлд долоон дүүргийн 26 хороонд "COVID-19"-ийн халдварын 77 тохиолдол батлагдаад байна. Үүний 60 орчим хувь нь Баянзүрх болон Баянгол дүүрэгт бүртгэгджээ. Улаанбаатар хотоос гадна зургаан аймагт кластер өвчлөлийн голомт бүртгэгдээд байгаа юм. Сүүлийн байдлаар Сэлэнгэ аймагт “коронавирус”-ийн халдварын тоо таваар нэмэгдсэнээр 179 болж байна. Бусад аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Ингэснээр улсын хэмжээнд “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдлын тоо 791 болж байна. Үүнээс 354 нь эдгэрсэн бол үлдсэн нь эмчлүүлж байна.
 
“COVID-19”-ийн эмчилгээнд зориулж амьсгалын аппаратын нөөцийг хангалттай бэлтгэсэн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ. Нэмж амьсгалын 400 аппарат авахаар төлөвлөөд байгаа юм байна.
 
Үүнээс гадна Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгаж, 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын нэгний өдрийн 06.00 цагаас бууруулж,10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон байна.
 
Харин гадаад улсад байгаа иргэдийг энэ хугацаанд татан авахгүй байхаар шийдвэрлэснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нийтэлсэн огноо2020-11-30