Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 31.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байна www.eagle.mn
ДЭМБ-аас гаргадаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тайлангаас харахад дэлхийн нийтийн хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байна. Манай улсын хувьд нийт хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдний зарим тоон мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, манай улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 107,075 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Эдгээр иргэнийг насаар нь ангилан үзвэл:
0-18 насны 12,476
19-34 насны 22,753
35-64 насны 65,487
65-аас дээш насны 6,539 иргэн бий.
Хөгжлийн бэрхшээлтэй зургаагаас дээш насны 104,200 иргэн байгаагаас 87,385 нь боловсрол эзэмшсэн. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, 15-аас дээш насны 98,243 иргэний 31.6 хувь буюу 31,092 нь хөдөлмөр эрхэлж байгаа юм.
НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Нийтэлсэн огноо2020-12-03