1 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      2 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      3 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      4 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      5 MONGOLIA TO LAUNCH 100,000 HOMES PROGRAM IN 2027–2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      6 PRESIDENT ORDERS PROBE INTO FUEL DISTRIBUTION DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      7 CHINA TO HELP RESTORE FIRE-DAMAGED NUMRUG PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      8 MONGOLIA AMONG TOP 10 MOST DESIRABLE EMERGING DESTINATIONS AT 2026 WANDERLUST AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      9 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      10 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     МОНГОЛ УЛС АЧАА ТЭЭВРЭЭ ШАТАХУУНЫ ХАМААРЛААС САЛГАХ ТҮҮХЭН АЛХМАА ЗАМЫН-ҮҮДЭЭС ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     ӨНГӨРСӨН 3 ЖИЛД БУСДЫГ ХУУЛЬ БУСААР МӨРДӨЖ МӨШГИСӨН 16 ҮЙЛДЛИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

100 саяас дээш хахууль авбал бүх насаар хорих саналыг 100 мянган иргэн дэмжжээ www.eagle.mn

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгаж, хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ.

Монгол Улсын иргэн Б.Болдбаатар аравдугаар сарын 2-нд төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хахууль авсан тохиолдолд бүх насаар нь хорих ял оногдуулдаг болох агуулгатай нийтийн өргөдөл санаачилсан юм. Уг өргөдөлд гарын үсэг цуглуулах хугацаа арваннэгдүгээр сарын 8-нд дуусаж, нийт 100,207 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна.

Өргөдөл санаачлагч Б.Болдбаатар “Миний гаргасан өргөдлийн агуулга нь төрөөс төрсөн тэрбумтан авилгалч төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгох, ийм төрлийн гэмт хэрэг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Өнөөгийн Монгол Улсын төрд үнэнчээр зүтгэх хүн алга болж зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгийг хангахын тулд давуу байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож оронд нь мөнгө эд хөрөнгө хахууль болгон авдаг байдал төрийн бүх шатанд даамжирч иргэдийн бухимдлыг асар ихээр төрүүлэх боллоо. Авилга албан тушаалын хэрэгт холбогдогч нь 40 сая төгрөгөөр торгуулж өнгөрдөг нь асуудлыг улам дэвэргэж байгаа тул бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорьдог болгохыг хүсэж өрнөдөл гаргав” хэмээсэн билээ.

Энэхүү өргөдөлд 100 мянга гаруй иргэн нэгдсэн нь авлигын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага, хууль бус хөрөнгө хураах тогтолцоо, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд олон нийтийн анхаарал өндөр байгааг харуулж байна.

Нийтийн өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурсан нь хуулийн өөрчлөлт шууд хэрэгжинэ гэсэн үг биш юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.4.1-д хуулийн төсөл санаачлах саналыг 100 мянга ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд парламентын түвшинд хэлэлцэх зохицуулалт бий.

 



Нийтэлсэн огноо2026-11-09