1 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      2 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      3 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      4 MONGOLIA TO LAUNCH 100,000 HOMES PROGRAM IN 2027–2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      5 PRESIDENT ORDERS PROBE INTO FUEL DISTRIBUTION DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      6 CHINA TO HELP RESTORE FIRE-DAMAGED NUMRUG PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      7 MONGOLIA AMONG TOP 10 MOST DESIRABLE EMERGING DESTINATIONS AT 2026 WANDERLUST AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      8 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      9 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      10 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     МОНГОЛ УЛС АЧАА ТЭЭВРЭЭ ШАТАХУУНЫ ХАМААРЛААС САЛГАХ ТҮҮХЭН АЛХМАА ЗАМЫН-ҮҮДЭЭС ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     ӨНГӨРСӨН 3 ЖИЛД БУСДЫГ ХУУЛЬ БУСААР МӨРДӨЖ МӨШГИСӨН 16 ҮЙЛДЛИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     БАЯНХӨНДИЙН УУРХАЙ 11,853 УНЦ АЛТ БОРЛУУЛЖ, 51 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гадаад худалдааны бараа эргэлт 33.5 хувиар өсөж, 28.8 тэрбум долларт хүрэв www.itoim.mn

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оныхоос 33.5 хувиар өсөж 28.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Оны эхний 10 сарын байдлаар манай улс 17.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эдийг экспортолсон бол 10.9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Экспортын дүн импортынхоос 6.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспорт өнгөрсөн оныхоос 46 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.9 хувиар нэмэгдэж 88.9 сая тоннд хүрэв. Зэсийн баяжмал 15 хувиар нэмэгдэж 2.1 сая тоннд хүрсэн бол төмрийн хүдрийнх 3.2 хувиар  өсөж 7.4 сая тоннд хүрлээ. Мөн ямааны самнасан ноолуурын экспорт өнгөрсөн оныхоос 3.2 хувиар өсөж 3.7 мянган тонн болж өсөв. Харин алтны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.6 хувиар буурч 5.9 тонн, малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 31.3 мянган тонн болж 20.5  хувиар тус тус буурчээ.
Харин импортын нийт дүнгийн 24 хувь нь нефтийн бүтээгдэхүүн байгаа бөгөөд нийт 2.6 тэрбум ам.доллар зарцуулжээ. Автобензиний импорт 756.4 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувиар, дизель түлшнийх 14.2 хувиар өссөн байна.
Энэ сарын байдлаар 74 мянга гаруй суудлын автомашин авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. Хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-11-09