Экспорт өмнөх оноос 43.3 сая ам.доллараар буурав www.eagle.mn
Монгол Улс 2020 онд нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 5.3 тэрбум ам.доллар болсон байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 876.9 (6.4 хувь) сая ам.доллар, үүнээс экспорт 43.3 (0.6 хувь) сая ам.доллараар, импорт 833.6 (13.6 хувь) сая ам.доллараар тус тус буурсан байна.
Экспорт 2020 оны арванхоёрдугаар сард 721.2 сая ам.доллар, импорт 407.3 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 147.8 (17 хувь) сая ам.доллараар, импорт 42.3 (9.4%) сая ам.доллараар тус тус буурсан байна.
Экспорт өмнөх оноос 43.3 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 17.9 сая ам.доллар, нүүрсний экспорт 952.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Нийтэлсэн огноо2021-01-13