1 AMID POLITICAL CRISIS, HIGH STAKES FOR MONGOLIA’S 2027 PRESIDENTIAL ELECTION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/25      2 ULAANBAATAR PROJECTS REVENUE OF MNT 4.6 TRILLION AND EXPENDITURE OF MNT 4.8 TRILLION FOR 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      3 MIAT MONGOLIAN AIRLINES TO TAKE DELIVERY OF BOEING 737 MAX 8 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      4 70 YEARS AFTER BEING LOST, DINOSAUR FOOTPRINT SITE REDISCOVERED IN MONGOLIA; 31 TRACKS REVEAL GIANT PREDATORS WWW.MONEYCONTROL.COM PUBLISHED:2026/11/25      5 EURASIA ENERGIES SECURES RUSSIAN PORT SUPPORT, SIGNS MOU WITH ORISSA STEVEDORES FOR MONGOLIA-INDIA COKING COAL CORRIDOR WWW.BIGMINT.CO PUBLISHED:2026/11/24      6 ERDENET MINING CORPORATION SELLS COPPER CONCENTRATE ON THE MONGOLIAN STOCK EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      7 MONGOLIA WINTER TRAVEL FACES RENEWED FUEL SQUEEZE FOR 2026–27 WWW.THETRAVELER.ORG PUBLISHED:2026/11/24      8 PARLIAMENT APPROVES MONETARY POLICY GUIDELINES FOR 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      9 MONGOLIA’S FOREIGN POLICY DOCTRINE AND THE ‘THIRD NEIGHBOR’ WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/24      10 JOINT STUDY CLEARS PATH FOR LONG-AWAITED EGIIN GOL HYDROPOWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      WASHINGTON TIMES: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАМГААЛАХЫН ТУЛД МОНГОЛ УЛС ӨӨРИЙН БОГД ЛАМЫН ШАШНЫ ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭЭДЭЛЖ, ДЭЛГЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "2027 ОНД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 5.5 ХУВЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     МИАТ “ӨГЭДЭЙ ХААН” ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ АНУ-ЫН СИЭТЛ ХОТОД ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ТӨРИЙН НУУЦ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ХОТЫН ДАРГЫН BYD КОМПАНИТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН ИХ БАГТААМЖИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ₮367 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     МИАТ ТӨХК “ӨГӨДЭЙ ХААН” НЭРТЭЙ BOEING 737-8 MAX ЗАГВАРЫН ШИНЭ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГИЙН АЛЬ НЭГЭНД ЯВУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     БЭЭЖИН-УЛААНБААТАР-ЭРХҮҮ ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ЭНЭ САРЫН 25-НААС АЯЛЖ ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24     ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМИЛГОО-3 WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"2027 онд Монголын эдийн засгийн өсөлт 5.5 хувьд хүрэх төлөвтэй байна" www.news.mn

Ирэх оны Монголын эдийн засгийн төлөв ямар байх, 2027 онд дэлхийн эдийн засагт ямар гол өөрчлөлтүүд хүлээгдэж байгаа талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны тэргүүлэх банкир М.Жавхлангаас тодрууллаа.

-Танай банкны зүгээс ирэх оны эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Манай банкны зүгээс Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа. 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.5 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Үүний гол шалтгаан нь нүүрс болон зэсийн экспортын өсөлт юм. Түүнчлэн эдгээр хоёр бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна гэсэн төсөөлөлд үндэслэж байгаа.

Уул уурхайн салбарын өсөлт сайн байх төлөвтэй байгаа бөгөөд үүнийг дагаад уул уурхайг түшиглэсэн бусад салбарын өсөлт ч хадгалагдана гэж харж байна. Иймээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд харьцангуй тогтвортой, сайн байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Инфляцын хувьд ирэх онд ямар төлөвтэй байна вэ? Одоогийн түвшинд хадгалагдах уу, эсвэл буурах боломжтой гэж харж байна уу?

-2026 онд нийлүүлэлтийн гаралтай инфляц эрчимтэй нэмэгдсэн. Тухайлбал, мах болон түлш, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан оны эхний хагасаас инфляц огцом өссөн байгаа.

Гэхдээ сүүлийн үед эдийн засагчдын гаргаж буй төсөөллөөс харахад махны үнэ тогтворжих шинжтэй болсон. Мөн дэлхийн зах зээл дээр Ормузын хоолойтой холбоотойгоор үүссэн газрын тосны нийлүүлэлтийн хомсдол буурах хандлагатай байна.

Олон улсын банк, эдийн засаг судлаачдын төсөөллөөр ирэх онд газрын тосны үнэ буурч, үүнийг дагаад түлш, шатахууны үнэ ч буурах хүлээлттэй байгаа.

Эдгээр хоёр хүчин зүйл нь одоогийн инфляцын өсөлтөд хамгийн их нөлөөлж буй бүрэлдэхүүн хэсгүүд юм. Тиймээс мах болон шатахууны үнэ тогтворжиж, буурах тохиолдолд ирэх онд инфляц харьцангуй тогтвортой болж, магадгүй нэг оронтой тоонд хүрэх боломжтой гэж харж байна.

Нөгөө талаас инфляцын суурь нөлөөг бас анхаарах хэрэгтэй. Энэ онд үнэ нэлээд өндөр өссөн учраас суурь үзүүлэлт өндөр байна. Ирэх онд зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурах эсвэл өсөлт нь саарах үед инфляцын бууралт харьцангуй өндөр дүнтэй гарах боломжтой.

Мэдээж Монголд жил бүр тогтмол өсдөг зардлууд бий. Тухайлбал, сургалтын төлбөр зэрэг тодорхой үйлчилгээний үнэ аажмаар нэмэгдсээр байх болов уу. Гэхдээ эдгээр нь инфляцад өндөр жинтэй нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй гэж бодож байна.

-Монгол Улс импортын хамаарлаа хэрхэн бууруулж, дотоодын хувийн хэвшлээ дэмжих боломжтой вэ? Энэ чиглэлд ямар гарц, шийдэл байна гэж та харж байна вэ?

-Энэ бол нэлээд өргөн хүрээтэй асуудал. Гэхдээ хамгийн түрүүнд Засгийн газрын бодлого тогтвортой байх, иргэд болон хөрөнгө оруулагчдын хүлээлттэй зөрчилдсөн, урьдчилан таамаглах боломжгүй шийдвэрүүд гаргахгүй байх нь маш чухал.

Монгол Улсад тодорхой хэмжээгээр улс төрийн цикл бий болсон. Засгийн газар ойр ойрхон солигдох нь улс төрийн болон бодлогын тогтворгүй байдлыг үүсгэж байна. Үүний улмаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа тэлэх шийдвэрээ хойшлуулах, зогсоох тохиолдол гарч байна.

Манай банкны хувьд ч хэд хэдэн төсөл дээр ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Тиймээс хамгийн нэн түрүүнд бодлогын болон улс төрийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид нэг, хоёр жилийн дараа, цаашлаад таван жилийн дараа ямар орчинд ажиллах, ямар бодлого хэрэгжихийг тодорхой хэмжээнд урьдчилан таамаглах боломжтой байх ёстой. Ийм тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх нь эхний ээлжид анхаарах асуудал юм.

-Энэ оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлон нөлөөлж байна. Ирэх онд ч мөн адил уул уурхай гол хөдөлгөгч хүч байх төлөвтэй байна. Цаашид бусад салбараа хөгжүүлэхийн тулд бодлогын түвшинд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Манай банкны зүгээс энэ онд хэд хэдэн салбарт томоохон өөрчлөлт гарч байгааг харж байна. Тэдгээрийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний салбар юм.

Монгол Улс сүүлийн арваад жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогыг хангалттай түвшинд хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ жил энэ чиглэлд хоёр томоохон ахиц гарч байгааг бид харж байна. Тухайлбал, хувийн хэвшлийн зүгээс томоохон төслүүдийн тендер зарлаж, шалгаруулалтыг нь хийсэн.

Тиймээс ирэх жилээс эрчим хүчний салбарт зарлагдсан хэд хэдэн тендерийн төслүүд хэрэгжиж эхлэхийг хүлээж байна. Энэ онд шалгарсан төслүүд маань ирэх жилээс идэвхтэй бүтээн байгуулалтын шатанд шилжвэл эдийн засагт мэдэгдэхүйц хэмжээний дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна.



Нийтэлсэн огноо2026-11-25