НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгоно www.eagle.mn
НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг өгөхөөр Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байна.
Энэ талаар Сангийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, НӨАТ-ын 2020 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ оны нэгдүгээр сардаа багтаж олгох аж.
Урьдчилсан байдлаар IV улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна. Өнгөрсөн III улиралд 993.469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлдэг байна.
Нийтэлсэн огноо2021-01-24