1 WHY CHINA HOLDS THE UPPER HAND AS RUSSIA PUSHES FOR MAJOR GAS PIPELINE DEAL WWW.CHANNELNEWSASIA.COM PUBLISHED:2026/11/29      2 DICE, GAME TILES FOUND AT SHIP FROM MONGOLIAN INVASION IN 1281 WWW.ASAHI.COM PUBLISHED:2026/11/29      3 NEW RAILWAY OPENS TO DIVERT FREIGHT TRAFFIC AROUND ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      4 MONGOLIA-JAPAN PUBLIC-PRIVATE PARTNERSHIP CONSULTATION HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      5 PRIME MINISTER APPOINTS MP BAT-ERDENE AS CHIEF OF CABINET SECRETARIAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      6 LAWMAKERS SUBMIT BILL TO COMBAT USURY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      7 MPS SUBMIT BILL TO REVISE LAW ON SPECIAL PROTECTED AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/29      8 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      9 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      10 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      Н.УЧРАЛ: ТАТВАРЫН АЧААЛЛЫГ 2027 ОНД 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     Б.БОЛД: МӨНГӨНД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     Б.БИНДЭРЪЯА: МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭН ОРОС-УКРАИНЫ ДАЙНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН, НЭГ ИРГЭН ОЛЗЛОГДСОН WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “УБТЗ” ХНН: ЗАМЫН-ҮҮД – ЭРЭЭН ӨРТӨӨ ХООРОНДЫН ЭКСПОРТЫН АЧААТАЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ СОЛИЛЦОО ХОНОГТ 16-17 БОЛЖ ӨСӨВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     "ШИНЭ ӨРТӨӨ-ТОЛГОЙТ" ЧИГЛЭЛИЙН 17.4 КМ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, НИЙСЛЭЛИЙН ТӨВӨӨР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХГҮЙ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     “ӨВЛИЙН ИДЭШ-2026” ХУДАЛДААГААР МАЛЧИД, ҮЙЛДВЭРЛЭГЧИД 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД СУРАЛЦАХ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/29     ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БОЛГОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ САНААЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Оюу толгой" компани ₮230 тэрбумыг Төрийн санд шилжүүлжээ www.ikon.mn

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын акттай холбоотой мөнгө бөгөөд төлсөн нь үнэн болохыг тус компанийн эх сурвалж баталлаа.
 
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй.
 
Энэ хүрээнд шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлснийг бид мэдээлж байсан. Энэ нь Монгол Улсад уг төслөөс ирэх ногдол ашиг огт ирэхгүй төдийгүй 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоог "Рио Тинто" компани гаргасантай холбоотой.
ТЕГ-аас "Оюу толгой" компанид 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамарсан нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан акт үйлдээд байсан юм. Тэгвэл "Рио Тинто" компани Монголын талын тавьсан шаардлагыг анхаарч ажиллаж эхэлснийг дээрх төлбөр илтгэж байна. Цаашид 400 гаруй тэрбум төгрөг төлөх хүлээлттэй байгааг эх сурвалж хэллээ.
 
Эргэн сануулбал:
 
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Оюу толгой" төслийн талаар асуудал хөндөгдөж, улмаар 130 сая ам.долларын татварын актыг 2013 онд хүргүүлж байв.
 
Үүний улмаас далд уурхайн санхүүжилт хойшилж, төсөл зогсонги байдалд ороод байсан билээ.
 
Тэгвэл 2014 оны есдүгээр сард татварын асуудал шийдэгдсэнийг тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх Дубайн гэрээг үзэглэснээр татварын асуудал намжаад байв.
 
Тэгвэл 2016 онд шинээр байгуулагдсан УИХ "Оюу толгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавихаар Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулснаар татварын асуудал дахин сөхөгдөж, 155 сая ам.долларын татварын актыг 2018 онд тавьсан нь ийнхүү өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.
 
Дубайн гэрээг хууль зөрчин байгуулагдсан гэсэн шүүхийн эцсийн шатны шийдвэр гарчихаад байгаа бөгөөд УИХ өнгөрсөн оны төгсгөлд тогтоол гаргаж, "Оюу толгой"-н гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахаар болоод буй. Энэ талаар TRQ байр сууриа илэрхийлэхдээ УИХ-ын тогтоол нь далд уурхайг хөгжүүлэхэд Монголын тал хамтран ажиллах илэрхийлэл боллоо гэж байсан юм.
 
Эдгээр асуудлыг эцэслэх арбитрын процесс үргэлжлэх явцад манай ТЕГ-аас дахин шинээр акт ногдуулсныг ОТ компани өмнөх асуудлуудтай давхцаж байгаа хэмээн үзсэн тул арибтрт нэмж материалаа өгөхөөр ажиллаж байгаагаа өнөөдөр мэдээлээд байна.
 
Арбитрын шүүхийн үйл ажиллагаа 12-18 сар үргэлжилнэ хэмээн үзэж буй. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл хөрөнгө оруулагчдын өмнө далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудал мөн үлдэж байна. Энэхүү төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх шаардлага үүссэн бөгөөд санхүүжилт босгоход урьдчилан тогтсон нөхцөлөөр алтаа худалдах хувилбар багтаж байгаа билээ.


Нийтэлсэн огноо2021-02-28