1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ноос, ноолуурын салбарт нийт 270 тэрбум төгрөгийн зээл олгох тухай тогтоолын төслийг батлав www.ikon.mn

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Уг тогтоолын төсөлд:
Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй 200 тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгох, дахин санхүүжүүлэх. Дахин санхүүжилтэд зориулан олгох зээлийн хэмжээ Компанийн тухай хуульд заасан хамаарал бүхий этгээдэд 10 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байх;
Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2023 оноос угаасан ноолуурыг экспортлохгүй байх, самнаж боловсруулсан ноолуур, хялгасыг нь ялгасан ноолуурыг экспортлох, эдгээртэй холбоотой үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх;
Ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчийн болон сурагчийн дүрэмт хувцасны ноосон даавуу, драп болон сүлжмэл эдлэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байна.
Ноос, ноолуурын салбарт олгох зээлийн тухайд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд олгогдох ажээ.
 
Уг тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулсан.
 
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх ямар зохицуулалт хийж байгааг тодруулсан юм.
 
Ийнхүү Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар батлав.


Нийтэлсэн огноо2021-04-07