Тэнхлэг зууч: IX сард шинэ орон сууцны талбайн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өссөн www.bloombergtv.mn
Энэ оны есдүгээр сарын байдлаар нийслэлд 68 мянга гаруй айлын шинэ орон сууцны 378 төсөл хэрэгжиж байна. Үүнээс захиалга авч буй 254 төсөл байгаа ажээ
Харин захиалга нь эхлээгүй 92 төсөл байгааг “Тэнхлэг зууч” мэдээллээ. Захиалга авч буй нийт орон сууцны 48 хувь нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж байгаа аж. Үүний дараа Баянзүрх дүүрэг бичигдэж байна.
Зэрэглэлээр нь ангилбал стандарт зэрэглэлийн шинэ орон сууцны 51.6 хувь нь захиалга авч байгаа юм. Бизнес зэрэглэл 21.2 хувь бол өндөр зэрэглэлд 2.6 хувь хамрагдаж байна.
Захиалга авч буй шинэ орон сууцны дундаж үнэ нь нэг метр квадрат нь 2.78 сая төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар өсөөд байгаа юм.
Нийтэлсэн огноо2021-10-27