SXCOAL: Нүүрсний экспорт VII/22-28-нд өнгөрсөн оны мөн үеэс 180 хувиар өссөн www.bloombergtv.mn
Нүүрсний экспорт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд өнгөрсөн оны мөн үеэс 180 хувиар өсөж 666 мянга 300 тонн болсон гэж “SXCoal” мэдээллээ.
Энэ он гарсаар нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувиар өсөж, 10.78 сая тонн болсон байна. Нүүрсний гол худалдан авагч БНХАУ-д эрэлт нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Үүнээс гадна мөн хугацаанд 215 мянга 300 тонн төмрийн хүдэр экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 63 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Нийтэлсэн огноо2022-08-07