Монгол Улс 2021 онд 139 тэрбум төгрөгийн архи, согтууруулах ундааг гаднаас худалдан авчээ www.eagle.mn
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын гадаад худалдааны салбарын 2021 оны танилцуулгыг энэ сарын 13-нд гаргасан. Энэхүү танилцуулгад дурдсанаар Монгол Улс 2021 онд нийт 48.8 сая ам.доллар буюу ам.долларын жилийн дундаж ханшаар тооцвол 139 тэрбум төгрөгийг архи, согтууруулах ундааг бусад улсаас худалдан авахад зарцуулжээ. Монгол Улс 2021 онд нийт 23.1 сая литр согтууруулах ундаа импортолсон бол янжуур тамхи 3064.5 сая ширхгийг импортолжээ. Тухайлбал, 2021 онд 2.1 сая литр ликёр, виски, коньяк, архи, 3065 сая ширхэг янжуур тамхи, 16.7 сая литр шар айраг импортолжээ.
Нийтэлсэн огноо2022-09-29