1 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      2 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      3 KOREAN CONVENIENCE STORES DRAW LINES IN MONGOLIA AS RETAILERS EXPAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/19      4 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      5 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      6 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      7 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      8 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      9 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      10 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     АНУ ГАДААД ОЮУТНЫ ВИЗИЙН ХУГАЦААГ ХЯЗГААРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

2023 оноос зөвхөн биржээр арилжаалагдсан нүүрс хилээр гарна www.eagle.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад ажиллах гадаад ажилтны тоо, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг 23 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэвч түүнтэй дүйх хэмжээний валют орж ирэхгүй байна. Тухайлбал, 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортлогдсон гэх мэдээ байдаг. Гэвч орж ирсэн ам.долларын хэмжээ нь түүнээс гурав дахин бага байх жишээтэй. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, нүүрсээ урьдчилаад зарчихсан байдаг. Түүнчлэн жишиг болон гэрээний үнэтэй холбоотой зөрүүтэй холбоотой байна. Үүний улмаас экспортод гарч байгаа нүүрсний хэмжээ, үнийг цэгцлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарсан.
Бүх гэрээг цахимжуулж, бараа бүтээгдэхүүн гэрээний дагуу экспортод гарахаар болсон. Өөрөөр хэлбэл, уурхай дээр олборлогдсон нүүрс хилээр ачигдах хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Ингэж чадах юм бол уурхайн амнаас хил хүртэл зөрчлүүдийг халах боломж бүрдэнэ. Түүнчлэн ямар компани, ямар нөхцөлөөр нүүрс гаргаж байгааг бүртгэлжүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь их дэвшил болно.
Мөн нүүрсний гэрээг ил тод болгож, бүх нүүрсийг биржээр зардаг болно. Ингэснээр олон худалдан авагч орж ирээд, нүүрсний үнэ өсөх боломжтой бөгөөд элдэв хардлага үгүй болно. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс зөвхөн биржээр арилжаалагдсан нүүрс гарна.
Валютын урсгалын нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь хийгдсэн гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийхээр болсон. Үүнээс гадна, засгийн газрын тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд валютын орлого олж, нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах үүргийг мөн хүлээлгэхээр тусгалаа. Ингэснээр манай улсад орж ирэх валютын нөөц нэмэгдэх боломжтой. Монгол Улсаас гарч байгаа зэс, нүүрс, алт, төмөр зэргийг ил тод, гэрээний дагуу борлуулж, цахимжуулан, орж ирж буй мөнгө нь монголд орж ирдэг байхаар зохицуулна.
Би Сангийн сайд байхдаа хулгайгаар нүүрс гаргадгийг олж мэдсэн. Бүртгэл дээр хоосон машин хилээр гарлаа гэж бүртгэдэг. Урд хилээр нэвтрэх гэж машинууд хэдэн өдөр дугаарладаг. Нүүрсний гэрээгээ бүртгүүлээгүй бол тухайн машиныг хилээр гаргахгүй" гэв.


Нийтэлсэн огноо2022-10-05