1 FIRE DEVASTATED A MONGOLIAN NATURE RESERVE. WHO’S TO BLAME? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/01      2 PRIME MINISTER UCHRAL MEETS UK AMBASSADOR EDWIN SAMUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      3 MONGOLIA ON TRACK TO MEET TOURIST ARRIVAL TARGET THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/01      4 ON-SITE INSPECTION UNDERWAY FOLLOWING ROCKFALL ACCIDENT AT OYU TOLGOI UNDERGROUND MINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      5 PRIME MINISTER REVIEWS POWER PLANT UPGRADES AHEAD OF 2026–2027 WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      6 FINAL CONTINGENT OF MONGOLIAN PEACEKEEPERS RETURNS HOME FROM SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      7 PM CALLS FOR COORDINATED NATIONAL APPROACH TO WATER SECTOR INVESTMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/01      8 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      9 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      10 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      ДЭЛХИЙН ЭНХИЙН ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛ ЦЭРГҮҮД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     МОНГОЛ, СОЛОНГОСЫН ИРГЭД ХАРИЛЦАН ЗОРЧИХОД ҮҮСЭЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ МЕХАНИЗМЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЭХЛҮҮЛНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     С.МӨНХСҮХ: ОСЛЫГ НУХАЦТАЙ АВЧ ҮЗЭЖ, ОЛОН ТАЛЫН ШАЛГАЛТ ХИЙНЭ. ДАХИН ОСОЛ ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     МОНГОЛ УЛС НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ЗОРИЛТЫНХОО 91.9 ХУВИЙГ БИЕЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     АҮЭБЯ: ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙД ОСОЛ ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАЗАР ДЭЭР НЬ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     14.5 МЯНГА ГАРУЙ БАРИЛГА ДУЛААНД ХОЛБОГДОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ 5 ШИЙДВЭР WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ирэх оны төсвийн төсөл эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэснийг танилцууллаа www.montsame.mn

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ирэх оны эдийн засаг өмнөх онд хийж бүтээсэн ажлуудаа баталгаажуулсан, дараагийн орлогыг олдог, хөгжлийн эдийн засгийн онцгой он байдаг гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

"Нүүрсний экспорт энэ онд зорилтот 36 сая тонноос 50 сая тонн болтлоо нэмэгдсэн. Үүнийг ирэх онд 60 сая тоннд хүргэх боломжтой хэмээн ирэх оны төсөвт оруулж байна. Энэ бол биелэгдэхгүй тоо биш" гэдгийг тэрбээр 2024 оны төсвийн төсөл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр мэдэгдлээ.

2024 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7 хувь байхаар тооцоолжээ. Ирэх онд эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлэх сорилтын жил хүлээж байна. Ирэх оны төсвийн төсөлд:

зэсийн баяжмалыг 1.5 сая тонн,
төмрийн хүдрийг 8.4 сая,
4.8 сая баррель газрын тос,
алт 20 тонныг авахаар төсөөлжээ. Зэсийн ханшийг нэг тонныг 9000 ам.доллар, нүүрсний үнийг 140 ам.доллараар тооцсон бол төмрийн хүдрийг 75 ам.доллароор төсөвт тусгажээ.
“Экспортын үнийн дүн хөөсрөөгүй, аль болох бодитой байхаар тооцоолсон. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бодлого хэвээр үргэлжилж, хувь хэмжээг нь нэмэгдүүлнэ” гэж сайд Б.Жавхлан хэлэв.

Мөн тэрбээр,

Манай улсад өнгөрсөн жилүүдэд 7 мянган км авто зам тавьсан. Одоо автозамуудыг эхнээс нь засварлах шаардлага тулгарч буй. Энд ирэх онд 300 тэрбум төгрөг зарцуулна.
Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хилийн боомтууд болон Дархан-Уул аймагт хилийн хяналтын лабораториуд байгуулна. Ингэснээр барилгын материалаас эхлээд импортоор оруулж ирж буй бүх материал стандарт хангасан байх болно.
Эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад Дорнод аймаг дахь “Чойбалсан” ДЦС-ыг өргөтгөл шинэчлэл орж байна.
Нийгэм, эдийн засгийн салбаруудад хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт болон санхүүжилтийг үр дүнгийн гүйцэтгэлээр тооцож байхаар болжээ.
Төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах болон ТЭЗҮ-г хийж гүйцэтгэхэд 40 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бүх хөрөнгө оруулалтыг анхны өртөгөөс нь эхлээд цахим системд, дахин давтагдахгүй байхаар кодлон оруулж байна. Энэ нь олон нийт хяналт тавих боломжийг олгож, хялбар болгож байгаа юм.
Төсөвт өртөг бүгд магадлангаар орж байна. Ингэснээр ТЭЗҮ хийгээгүй хөрөнгө оруулалт гэж байхгүй болж, хийгээгүй нөхцөлд хөрөнгө оруулахгүй.
Төсвийн санхүүгийн зардал дээр зөвхөн цалингийн нэмэгдэл байгаа. Хэмнэлтийн хуулийн горим үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны шинэ хууль 2024 оны эхнээс хэрэгжинэ гэдгийг хэллээ.



Нийтэлсэн огноо2023-10-04