Валютын дуудлага худалдаагаар 71 сая ам.доллар нийлүүлэв www.montsame.mn
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ 7 хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар 71 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлэв. Тодруулбал:
11 дүгээр сарын 23-нд 26 сая ам.долларыг,
11 дүгээр сарын 21-нд 45 сая ам.долларыг тус тус нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар арилжааны банкууд валют авах санал ирүүлээгүй байна.
Нийтэлсэн огноо2023-11-26