1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ҮАБЗ маргааш ураны асуудлаар хуралдана www.news.mn

Олон жил яригдсан ураны төсөл урагшлах эсэх нь ойрын өдрүүдэд олны анхаарал татсан асуудал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Франц улсын Ерөнхийлөгчийн харилцан айлчлалын хүрээнд өнгөрсөн онд ураны салбарын хөрөнгө оруулалтыг урагшлуулахад хоёр улсын Засгийн газар, төрийн тэргүүнүүд харилцан идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Ураны салбарт Франц улстай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний протоколд хоёр тал гарын үсэг зурсан. Харин үндсэн гэрээг эцэслэн байгуулах ажил дутуу үлдээд байсан юм. Энэ оны эхээр гэрээгээ эцэслэх хүлээлт байсан ч хууль эрх зүйн үүднээс өөрчлөлт шинэчлэл хийх, талууд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой хамтарч ажиллахын тулд олон зүйл дээр ойлголцох нь чухал байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн учирлаж байсан юм.
Ямартай ч Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар УИХ-д өргөн мэдүүлсэн.
Мөн түүнчлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан Баасан гаригийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэдгийг тодотгосон юм. Тиймээс УИХ-ын энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ураны асуудлаар хурлдах товтой байна.
Ураны хөрөнгө оруулалтыг урагшлуулах асуудлыг өчигдөр бодоод, өнөөдөр шийдэж байгаа асуудал огтоос биш.“Орано” групп нь Монголын Засгийн газартай хамтарсан “Бадрах Энержи” компаниар дамжуулан Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн 20 гаруй жил хайгуул хийсний үр дүнд Зөөвч Овоо ордоос гадна ураны Дулаан Уул талбайд тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тиймээс Монголын баруун өмнөд хэсэгт байрлах ураны Зөөвч-Овоо ордод уурхайн шавыг 2024 онд тавих, олборлолтын үйл ажиллагааг 2028 онд эхлүүлэх төлөвтэйг Францын “Орано” группийн тэргүүн Клауд Имаувен мэдэгдэж байсан юм. Францын Засгийн газар “Орано” группийн хөрөнгө оруулж буй Зөөвч Овоо төсөл нь ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлж чадна гэж үзэж байна. Зөөвч-Овоо нь ураны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд сүүлийн 10 жилд нээн илрүүлсэн ураны хамгийн том ордод тооцогдож байна.
Уг төсөл амжилттай хэрэгжвэл Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ийн орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1550 сая ам.доллар байх. Ураны үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтаас жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар орлого, нийт дүнгээр 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоолол гарчээ.
Урьдчилсан төсөөллөөр, Зөөвч Овоо төсөл 47 жил хэрэгжих бөгөөд 2024-2027 онд үйлдвэрлэлийн бэлтгэл хангах, 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 2061-2070 онд уурхайн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилнэ гэж тооцоолсон байна. Угтаа бол ойролцоогоор 50 жилийн турш хэрэгжих урт хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хэн хэн нь хариуцлагатай хандахыг хичээж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй буюу 34 хувь эзэмшлээс татгалзаж, харин 10 хувийн давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшихээр болсон. Энэ хувилбарыг салбарынхан ч дэмжсэн. Эсрэгээрээ 34 хувийг хэрвээ эзэмшинэ гэвэл Монгол Улс түүнд дүйцэх хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээх юм. Тиймээс өмнө нь гаргасан алдааг давтахгүйн тулд уг хувилбарыг сонгох нь ашигтай байх хувилбар гэж үзэж байгаа юм. Өчигдөр /2024.10.28/-нд хуралдсан намын бүлгүүдэд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлал, хэлэлцээний талаар танилцуулга хийсэн. Олон жил гацсан гадаадын хөрөнгө оруулалт болоод ураны төслүүдээ урагшлуулах тал дээр энэ удаа улс төрийн намууд нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.
Харин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төсөл хэрэгжиж дууссаны дараа нөхөн сэргээлт хийх 300 орчим сая долларыг төрийн санд байршуулахаар заасан нь хөрөнгө оруулагч тал уг төслийн хэрэгжих хугацааг дахиад хойшлуулах эрсдэлтэй гэдгийг зарим эрдэмтэн, судлаачид илэрхийлж байна.
Өөрөөр хэлбэл, 40-50 жилийн дараа хэрэгжиж дуусах төслийн дараах нөхөн сэргээлт хийх мөнгийг шууд бэлэн мөнгөөр төрийн санд байршуулж байсан түүх, туршлага дэлхийд ховорхон гэдгийг хэлж байна. Харин гадны банкаар батлан даалт гаргуулах гэх мэт олон аргууд байдаг аж. Эцэст нь хөрөнгө оруулалт гэдэг бол харилцан ашигтай ажиллах тухай ойлголт юм.Эцэст нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН, АН, ХҮН намын төлөөллөөс бүрдэж байгаа Хамтарсан Засгийн газар, Монгол Улсын парламентын 126 гишүүн ураны төслийг урагшлуулж, гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж чадах эсэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ бол зөвхөн Монголын, Францын төсөл биш. Франц-Монголын хамтарсан төсөл. Цаашлаад Ази-Европын хамтарсан, дэлхийн төсөл.Энэ утгаараа эдийн засгийн болоод, эрчим хүч, геополитикийн хувьд олон төрлийн ач холбогдолтой төсөл юм.


Нийтэлсэн огноо2024-10-29