1 NEW ZUUNMOD CITY PLANNED AS AN ECO-FRIENDLY CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/28      2 MONGOLIAN BALLET DANCERS EARN EIGHT MEDALS AT THE WORLD BALLET GRAND PRIX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/28      3 DRUG-RELATED CRIMES ON RISE IN MONGOLIA IN 2024 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/01/28      4 OVERNIGHT TEMPERATURE DROPS TO MINUS 44.4 DEGREES CELSIUS IN WESTERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/01/28      5 OZEKI HOSHORYU BYAMBASUREN WINS EMPEROR'S CUP AT HATSU BASHO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/28      6 ‘SWITCHING TO 3-TARIFF METERS CAN LOWER ELECTRICITY BILLS’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/01/28      7 LAOTIAN ENTREPRENEURS INTERESTED IN MONGOLIAN LEATHER, VODKA, AND MEAT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/01/28      8 MBD LAUNCHES A PERMANENT ACTIVITY IN THAILAND WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/01/24      9 PRIME MINISTER OYUN-ERDENE: WE WILL IMPLEMENT UNPRECEDENTED, LARGE-SCALE REFORM OF STATE-OWNED ENTERPRISES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/24      10 MONGOLIA AND ITALY SIGN AGREEMENT ON AVIATION RELATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/01/24      МОНГОЛ УЛС 2024 ОНД $70 САЯАР САМНАСАН НООЛУУР ЭКСПОРТОЛСОН НЬ ӨМНӨХ ОНООС 27 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/28     НЭРИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛДЭЭ ХАРИЛЦАН НИЙЛҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/28     УИХ ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ, НҮҮРС ХУДАЛДАХ, ТАВАНТОЛГОЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХЫГ ЗӨВШӨӨРӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/01/28     "ENTRÉE RESOURCES” C$5.7 САЯЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/28     TMK ENERGY: 2024 ОНЫ ЭЦЭСТ НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЖ, $4.75 САЯЫН САНХҮҮЖИЛТ ТАТСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/28     “RE/MAX MONGOLIA”-ИЙН 2024 ОНЫ БОРЛУУЛАЛТ ₮1.5 ИХ НАЯД БОЛЖ, ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/01/28     32 КМ ҮРГЭЛЖЛЭХ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ 24 САРЫН ХУГАЦААНД БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/28     MBD ТАЙЛАНД УЛСАД БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЭЭЖ БАЙНА WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/01/24     Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР ХОТЫГ АМЬДРАХАД ТААТАЙ, АМЬД ХОТ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/01/24     ИМПОРТЫН ГУРИЛЫН ТАТВАР ТЭГЛЭСНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/01/24    

СЗХ: III улирлын байдлаар бондын арилжааны үнийн дүн сүүлийн 3 жилийн дээд түвшинд хүрсэн www.bloombergtv.mn

Оны эхний гурван улиралд үнэт цаасны зах зээлийн арилжааны үнийн дүн 61.7 хувиар өсжээ
2024 оны III улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй нь өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар өссөн дүн боллоо. “Топ-20” индекс 35.1 хувиар буюу 12.4 мянган нэгжээр дээшилж, 47 мянга 864 нэгж хүрсэн байна.
Тайлант хугацаанд нэг их наяд гаруй төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 61.7 хувиар эрчимжсэнийг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа. Нийт арилжаанд эзлэх компанийн бондын хувь хэмжээ 58.4 хувьд хүрсэн байна. Ингэснээр 2021 оны III улирлаас хойших дээд үзүүлэлт нь болов.
Нийт бондын арилжааны 80.8 хувийг 2024 оны II улиралд "Нийслэлийн Засаг даргын хөтөлбөр"-ийн хүрээнд гаргасан өрийн хэрэгсэл эзэлж байгаа аж.
Мөн “Сэндли ББСБ” ХК 10 тэрбум төгрөгийн бонд, “Ард кредит ББСБ” ХК 13.5 тэрбум төгрөгийн бонд гаргасан байна.
Харин нөгөө талд хувьцааны арилжааны идэвх бага зэрэг суларчээ. III улиралд 244.1 тэрбум төгрөгийн хувьцаа эргэлтэд орсон нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурсан үзүүлэлт боллоо.
Наймдугаар болон есдүгээр сард хувьцааны арилжааны идэвх суларч, жил бүрийн сүүлийн улиралд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах идэвх нэмэгдэх хандлагатай байдгийг “TDB Securities SC” ХХК-ийн дэд захирал Г.Энхбат мэдээлсэн юм.
Үүнээс гадна энэ онд Үнэт цаасны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор ирэх жилээс хадгаламжийн сертификат, үнэт цаас барьцаалах гэсэн шинэ бүтээгдэхүүн гарах хүлээлттэй байгааг Монголын Хөрөнгийн бирж онцолж байв.


Нийтэлсэн огноо2024-11-20