Мал тооллого маргааш эхэлнэ www.eagle.mn
Энэ оны мал тооллого арванхоёрдугаар сарын сарын 7-нд буюу бямба гарагт эхлэх тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай байдаг аж.
Ташрамд дурдахад, 2023 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 64.7 саяд хүрчээ.
Нийтэлсэн огноо2024-12-06