1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 5 байр ухарчээ www.news.mn

Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллага өнгөрсөн хугацаанд дэлхийн, тэр дундаа Монгол Улсын хэвлэл мэдээлэл, үг хэлэх эрхзүйн чөлөөт байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж байв. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ил тод биш. Хувийн ч бай, төрийн өмчит ч бай Монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл засгийн газар, төр, улс төрийн намтай холбоотой гэдгээ харуулдаг. Хэвлэл мэдээллийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломж улстөрчдийн дарамт, шахалтаар хязгаарлагддаг. Улмаар өнгөрсөн оны тавдугаар сард 180 орноос 104 дүгээр байрыг эзэлж байсан бол энэ удаад таван байр ухарсан үзүүлэлт гарлаа.
Өнгөрсөн оны байдлаар сэтгүүлзүйн салбар, ажилчид нь гүтгэлгийн асуудалд хохирдог гэж "RSF" онцолж байв. Мөн эл үед сэтгүүлзүйн салбарт нэг хүчирхийлэл бүртгэгдсэн нь оны төгсгөлд 109 дүгээр байр луу ухарсантай нягт холбоотой гэж тайлбарлаж байна. Харин Монгол Улсын Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санал болгосон явдал нь ардчилсан гэх нэр доор боогдож буй салбарыг хөл дээрээ босоход нь тусалж чадна гэж "RSF"-ын Өмгөөлөл ба тусламжийн асуудал хариуцсан захирал Антуан Бернард найдаж байна.
Тодруулбал, 2024 оны аравдугаар сард Монгол Улсын Хууль зүйн яам 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх төлөвлөгөөг танилцуулсан байдаг. Засгийн газрын мэдэгдсэнээр, энэхүү шинэчлэл нь найдвартай сэтгүүлзүйн олон талт байдлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн найдвартай байдлыг хангахад чиглэх аж. Гэхдээ уг санал болгож буй хууль тогтоомжийн зарим хэсгийг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгааг "RSF" онцлов. Хэрэв тус байгууллагын үндсэн статистик үзүүлэлтийг харах юм бол 2020 оноос хойш таван жилийн дотор 35 байраар ухарсныг олж мэднэ. Тиймээс шинэчлэлийн хүрээнд залруулах шаардлагатай зүйлсийг Антуан Бернард жагсаажээ.
МОНГОЛ УЛСЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН "RSF"-ИЙН ТАВАН ЗӨВЛӨМЖ
Сэтгүүл зүйн салбарын чиглэлийг тодорхой болгох: Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ёс зүйн тодорхой хэм хэмжээг баримталдаг байх ёстой. Тиймээс мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчдийг нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл нийтэлдэг хүмүүсээс ялгаж, хяналт зохицуулалтыг нь мөрдүүлэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах: Төрийн болон хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллагын аль нь ч редакцийн шийдвэрт хөндлөнгөөс оролцох, сэтгүүлчид болон хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дарамт үзүүлэхгүй байх хууль санаачилж, баталгаажуулах.
Эх сурвалжийн хамгаалалтыг сайжруулах: Сэтгүүлчдийн эх сурвалжтай холбогдох бүх хууль эрх зүйн хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа тагнуул, мөрдөх системээр дамжуулан сэтгүүлч, эх сурвалжийн хувийн аюулгүй байдлыг үл харгалзан хөндлөнгөөс шахалт үзүүлэхгүй байх орчныг бүрдүүлэх, хувийн мэдээллийг нь тараана гэх сүрдүүлгийг хязгаарлах ёстой.
Өөрийгөө зохицуулах стандартыг сурталчлах: Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) зэрэг сэтгүүлзүйн сурвалжлагын ил тод, найдвартай байдлыг бэхжүүлдэг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг батлах нь сайн талыг бий болгоно. Мөн Монголын хэвлэл мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчдэд хууль эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргийг бий болгох шаардлагатай. Иймд өөрсдийгөө олон улсын түвшинд үнэлэх, баталгаажуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн өмчийн болон санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх: Төрийн шууд бус өмчийг оролцуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийг бүрэн ил тод болгох, түүнчлэн төрийн санхүүжилт, ялангуяа улс төрийн сурталчилгаа захиалгаар явуулж буй дэлгэрэнгүй мэдээллийг ил тод болгох шаардлага тавьж хэвших хэрэгтэй гэжээ.
Эдгээр таван зөвлөмж хэрэгжиж эхэлснээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдал нэмэгдэнэ. Антуан Бернардын хэлснээр Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь өнөө цагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой, амбицтай хуулийн төсөл юм. Гэхдээ "RSF"-ийн үзэж байгаагаар, зарим нэг сайжруулалтыг хийснээр Орос, Хятадын авторитар дэглэмээр хүрээлэгдсэн далайд гарцгүй улс хэвлэлийн эрх чөлөө, олон нийт найдвартай мэдээлэл авах эрхээ хамгаалах боломжийг олгоно.
ЭХ СУРВАЛЖ: RSF


Нийтэлсэн огноо2025-01-17