1 12,600 RIDERS PARTICIPATE IN “WORLD HORSE DAY” TO PROMOTE THE VALUE OF MONGOLIAN HORSES GLOBALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/14      2 US ARMY PARATROOPERS TRAIN MONGOLIAN FORCES FOR ALASKA JOINT EXERCISE WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/14      3 MONGOLIA'S CHILD JOCKEYS READY TO RACE IN ANNUAL FESTIVAL WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/07/14      4 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      5 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      6 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      7 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      8 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      9 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      10 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      Б.ОРХОНБАЯР МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛОН ТҮРҮҮЛЖ ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ДЭЛХИЙН 16 ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/14     МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл I сард ₮492.7 тэрбумын алдагдалтай гарлаа www.bloombergtv.mn

Өнгөрсөн сард төсвийн нийт орлого 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 38.9 хувиар буурсан нь алдагдалд нөлөөлсөн байна
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэгдүгээр сард 492.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөг хүрч, өмнөх оны нэгдүгээр сараас 1.1 их наяд төгрөг буюу 39 хувиар буурсан байна. Харин нийт зарлага, цэвэр зээлийн дүн 2.2 их наяд төгрөг болж, 5.2 хувиар өсжээ.
Тайлант хугацаанд татварын нийт орлого 1.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурахад орлогын албан татварын орлого 46.6 хувиар, НӨАТ 34 хувиар, АМНАТ 86.1 хувиар тус тус буурсан нь нөлөөлсөн аж. Харин нийгмийн даатгалын болон гадаад үйл ажиллагааны орлого 7-25 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нэгдүгээр сард экспортын орлого 23 хувиар буурсан үзүүлэлттэй гараад байгаагаас нүүрсний экспортын үнийн дүн 449 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурчээ. 2025 онд Монгол Улс 83 сая тонн нүүрс экспортолж, нэг тонныг нь дунджаар 105 ам.доллароор худалдахаар тооцоолж, нэгдсэн төсвийн нийт орлогыг 33.8 их наяд төгрөг байхаар баталсан юм.
Өнгөрсөн сарын байдлаар БНХАУ-ын нүүрс татан авалт удаашралтай байгаа тул Монголын нүүрсний экспорт удааширч, үнэ нь бага зэрэг буурч байгааг “Эрдэнэс Монгол” нэгдэл мэдээлж байв. 2025 онд нүүрсний үнэ 2024 оноос дунджаар 10-12 хувиар буурах төлөвтэй гэж Дэлхийн банк мөн мэдээлж байлаа.
Нэгдүгээр сард төсвийн зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар, урсгал шилжүүлэг 16.4 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 35 хувиар буурсан байна.


Нийтэлсэн огноо2025-02-17