"Turkish Airlines" онгоц зогсохоос өмнө суудлаасаа боссон зорчигчдыг торгоно www.eagle.mn
Иргэний агаарын тээврийн "Turkish Airlines" компани онгоц бүрэн зогсож, суудлын бүсээ тайлах гэрлэн тэмдэг унтартал суудлаасаа боссон зорчигчдыг торгох журам тогтоов.
Энэ журмыг зөрчсөн зорчигчдыг онгоцонд танхайрсан хэрэгтэй адилтган үзнэ. Мөн онгоцны үйлчлэгчийн зааврыг үл тоомсорлож, зөвшөөрөл өгөхөөс өмнө ачаа тээшний тавиурыг онгойлгох нь дүрэм зөрчсөнд тооцогдоно.
Онгоцны үйлчлэгч нар зорчигчдод торгууль ногдуулж болзошгүй талаар сэрэмжлүүлэх ч торгуулийн хэмжээг тодорхой заагаагүй байна.
Онгоц гэнэт хөдөлж, тээш унаснаас болж бэртэх гэмтлийн тоог бууруулах зорилгоор энэхүү арга хэмжээг нэвтрүүлсэн гэж агаарын тээврийн компани тайлбарлав.
Нийтэлсэн огноо2025-05-14