Трампын цагаачлалын бодлогоос болж монгол иргэн 80 гаруй хоног хорих төвд саатуулагджээ www.eguur.mn
АНУ-ын Отай Мэса хорих төвд хэл, сонсголын бэрхшээлтэй Монгол Улсын иргэн 80 гаруй хоног хоригдож байгаа талаар тус улсын KPBS хэвлэлд мэдээлсэн байна.
Сонсголгүй, хэлгүй монгол иргэн АНУ-ын Отай Меса цагдан хорих ангид 80 гаруй хоног хоригдож байгаа юм.
Энэ талаар түүний эгч болон өмгөөлөгчийн хэлснээр, “Шүүгчтэй уулзах болон монгол хэл ойлгодог дохионы хэлмэрчтэй харилцах боломж гараагүй" гэжээ.
Хоригдож буй монгол иргэний эгч нь Виржиниа мужид амьдардаг АНУ-ын иргэншилтэй бөгөөд дүүгээ батлан даахыг хичээж байгаа аж. Түүнчлэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь өөрийнх нь цагаачлалын асуудлыг эрсдэлд оруулж болзошгүй гэж айж, овог нэрээ хуваалцахгүй байхыг KPBS-ээс хүссэн байна.
Тэр эрэгтэйн өмгөөлөгчөөр ажиллаж буй Андреа Монтавон-МакКиллип хэлэдээ энэ нь Ерөнхийлөгч Доналд Трампын гүйцэтгэх тушаал цагаачдыг хууль ёсны процессоор оруулалгүй, хувийн шорон ажиллуулдаг компаниудад олон сая ам.доллар олж өгч буйг харуулсан тохиолдол боллоо гэжээ.
BY Т. Өлзиймаа
СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.
Нийтэлсэн огноо2025-05-28