1 HOW DISMANTLING THE US MILLENNIUM CHALLENGE CORPORATION WILL UNDERMINE MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/30      2 ORBMINCO ADVANCES BRONZE FOX PROJECT IN KINCORA COPPER PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2025/05/30      3 MONGOLIA SOLAR ENERGY SECTOR GROWTH: 1,000 MW BY 2025 SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/05/30      4 AMCHAM LEADERSHIP IN SHAPING MONGOLIA’S INVESTMENT CLIMATE: AMBASSADOR’S REMARKS WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/05/30      5 INDIAN ARMY CONTINGENT DEPARTS FOR INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE NOMADIC ELEPHANT WWW.PIB.GOV.IN PUBLISHED:2025/05/30      6 DEPUTY FOREIGN MINISTERS OF MONGOLIA, RUSSIA, AND THE PRC HOLD TRILATERAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/30      7 WILL CITIZENS HAVE TO PAY FOR SOCIAL INSURANCE DEFICIT? WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/05/30      8 PRESIDENT U.KHURELSUKH: I WILL NOT SUPPORT CONSTITUTIONAL AMENDMENTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/29      9 MONGOLIA EQUITY INVESTMENT: UNLOCKING HIDDEN VALUE AND LONG-TERM RETURNS WWW.DELPHOS.CO  PUBLISHED:2025/05/29      10 INFLATION TO BE MAINTAINED AT 7 PERCENT IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/29      ГОВИЙН БҮСИЙН ЧИГЛЭЛД УУЛ УУРХАЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БҮРЭН ЗОГСООНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     СОР17 УЛААНБААТАР ХОТНОО 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17-28-НД БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ 07:00 ЦАГТ ЭХЭЛЖ 16:00 ЦАГТ ТАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     ЖАГСАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ГУРВАН ШААРДЛАГА ТАВЬЖЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     2027 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРД СЭЛБЭ ТӨВИЙН 13 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     ЭДИЙН ЗАСАГЧ Р.СУГАРХҮҮ: МОНГОЛД ТӨР БИЗНЕС ХОЁР ХЭТ ОЙР БАЙХ НЬ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     У.ХҮРЭЛСҮХ: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/29     МОНГОЛЫН ГОВИОС ТАНГУУДЫН ҮЕИЙН ХАНА, ХЭРЭМ ОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/29     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/29    

Азийн Хөгжлийн Банк Монголын макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр ажиллана www.eguur.mn

Азийн Хөгжлийн Банкнаас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх хүртээмжтэй, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжих түншлэлийн стратегийг өнөөдөр нээлттэй танилцуулав.
Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй түншлэлийн шинэ стратегийг уялдуулах, энэхүү стратегийн хүрээнд эдийн засагт тулгарч буй гол сорилтуудыг шийдвэрлэхэд анхаарч, ашигт малтмалын экспортын хэт хамаарлаас үүдэлтэй макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах чиглэлээр ажиллана гэлээ.
 Ингэхдээ,
Төрийн удирдлагыг сайжруулах, дотоодын нөөцийг дайчлах, баялгийн санг хөгжүүлэх, төрийн өмчит компаниудыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлснээр төрийн салбар болон макро эдийн засгийн удирдлагыг бэхжүүлнэ.
Хувийн хэвшлийн өсөлтийг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг ахиулж, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, чухал ашигт малтмалын олборлолтыг дэмжинэ.
Зам тээврийн дэд бүтцийг сайжруулж, ложистикийн зардлыг бууруулж, худалдааг хөнгөвчлөх замаар бүс нутгийн болон дотоодын биет холбоог сайжруулна.
АХБ уур амьсгалын үйл ажиллагаа хэрэгжүүлэх институцийн болон бодлогын орчныг сайжруулж, тогтвортой санхүүжилтийг босгож, ногоон зээл, бондын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусална.
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрсдэлийн санхүүжилтийг сайжруулах замаар хөдөө орон нутгийн болон гамшигт тэсвэртэй байдлыг дэмжих болно.
Хот, хөдөө орон нутагт тогтвортой, эрсдэлд тэсвэртэй дэд бүтэц байгуулахад хөрөнгө оруулна. Үүнд Улаанбаатар хотын гэр хороолол, аймаг, сумын төвүүдэд тээврийн болон хотын үйлчилгээг сайжруулах, орлогод нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон сууцыг барих, дагуул хотуудыг дэмжих зэрэг орно.
Эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний шилжилтийг хурдасгахын зэрэгцээ цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний сүлжээг дижитал технологиор шинэчлэхэд анхаарна.
АХБ чадварлаг ажиллах хүчнийг бий болгож, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, дасан зохицох нийгмийн хамгааллыг ахиулах замаар иргэдийн чадавх, боломжийг нэмэгдүүлнэ.
Боловсролын салбарын дэмжлэг нь техникийн болон мэргэжлийн сургалт, хүртээмжтэй суурь боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн дээд боловсролыг дэмжихэд төвлөрнө. Эрүүл мэндийн салбарт АХБ эмнэлгийн засаглал, анхан шатны болон яаралтай тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч, бүсийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг байгуулна.
Нийгмийн хамгааллын чиглэлээр АХБ системийн шинэчлэл хийх, зорилтот бүлгийг тодорхойлох өгөгдлийг сайжруулах, дасан зохицох стратегийг боловсруулахад анхаарч, халамжаас хамааралтай байдлыг бууруулах хөдөлмөрийн зах зээлийн хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана хэмээлээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ



Нийтэлсэн огноо2025-05-29