1 STATEMENT BY BATSETSEG BATMUNKH MINISTER OF FOREIGN AFFAIRS OF MONGOLIA (ON HER SOCIAL MEDIA PLATFORMS) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/06/17      2 MONGOLIA ISSUES E-VISAS TO 11,484 FOREIGNERS IN FIRST 5 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/17      3 CURRENT REGULATIONS ON THE RENEWABLE ENERGY LAW OF MONGOLIA AND INVESTMENT OPPORTUNITIES WWW.MONDAQ.COM PUBLISHED:2025/06/17      4 IMF COMPLETES PRELIMINARY ASSESSMENT OF FISCAL OUTLOOK WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/17      5 MONGOLIA TO COOPERATE WITH THE UNITED KINGDOM IN THE FIELD OF MINERAL RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/17      6 NORTH KOREA'S PREMIER SENDS CONGRATULATORY MESSAGE TO NEW MONGOLIAN LEADER WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM PUBLISHED:2025/06/17      7 RESPONSIBLE BUSINESS CONDUCT FOR SUSTAINABLE INFRASTRUCTURE IN KAZAKHSTAN, MONGOLIA AND UZBEKISTAN WWW.OECD.ORG PUBLISHED:2025/06/17      8 CONSTRUCTION OF GASHUUNSUKHAIT–GANTSMOD PORT RAILWAY BEGINS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/16      9 EVERYONE’S FRIEND: HOW MONGOLIA STAYS ON GOOD TERMS WITH RUSSIA, CHINA AND WESTERN POWERS WWW.IRISHTIMES.COM PUBLISHED:2025/06/16      10 RECONSTRUCTION OF KHARKHORIN CITY BEGINS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/16      МЭДЭГДЭЛ: МОНГОЛЫН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.БАТЦЭЦЭГ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/06/17     ЭНЭ ОНООС 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     “ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ДУРСГАЛТ БАРИЛГЫГ 184 САЯАР ЗАСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     МОНГОЛТОЙ ИЖИЛ НӨХЦӨЛТЭЙ КАЗАХСТАН УРАН ОЛБОРЛОЛТООР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     THETIMES.COM ДЭЭРХ "В.ПУТИНИЙ ХАМСААТАН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЕРӨНХИЙ САЙДАА ОГЦРУУЛЛАА" ГЭСЭН НИЙТЛЭЛ ЗАХИАЛГАТ БАЙВ УУ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     1 М.КВ ТАЛБАЙ СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 5.49 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16    

Хөрөнгийн биржийн дурсгалт барилгыг 184 саяар засна www.news.mn

Орчин цагийн Улаанбаатар хотод өнгөрсөн түүхийн баримт, дурсгал болсон байшин барилга маш цөөн үлдсэн. Гарын 10 хуруунд багтахгүй түүхэн дурсгалт барилга, байшингуудын ихэнх нь хувийн хэвшлийн эзэмшилд очиж, сүйдэж эхэлсэн. Улаанбаатар хотын төв хэсгийг неокласизмын загвартай, архитектурын шийдлээр байгуулсан гэдгийг судлаачид онцолдог. Энэ талаар судлаач Г.Очбаяр өмнө нь ярихдаа "Тухайн үедээ Засгийн газрын ордон хамгийн өндөр нь бол бусад барилгыг Төрийн ордноос намхан барьсан байдаг. Улаанбаатар хэвтээ тэнхлэгийн чиглэлтэй хот. Неокласизм загвартай барилгууд хэвтээ тэнхлэгт яг нэгэн жигд харагддаг бөгөөд орон зайн хувьд өгүүлэмжтэй болж байгаа юм" гэдгийг хэлж байв. Эдгээр барилгуудын нэг хуучнаар Элдэв-Очирын театр буюу Монголын хөрөнгийн биржийн барилгыг сэргээн засварлаж байгааг энэ удаа сурвалжилж байна.
Энэ барилга нь түүхэн дурсгалт соёлын өв учраас сэргээн засварлалтын зураг төсөл хийх эрхтэй компани зургийг нь зурж, мөн сэргээн засварлах эрхтэй компани сэргээн засах ёстой.
"СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН АЖЛЫГ "ИХ ОЧИРТ ХҮРДЭН" ХХК ХИЙЖ БАЙНА"
Тэгвэл барилгын фасадны сэргээн засварлалтын зураг төслийг "Сүлд проект" ХХК хийсэн байна. Ингэхдээ салбар яамнаас холбогдох зөвшөөрлийг авсан гэдгийг тус компанийн захирал Г.Нямцогт мэдээлэв. Харин сэргээн засварлалтын ажлыг барилга угсралтын "Их очирт хүрдэн" ХХК хийж байгаа гэнэ.
Дурсгалт барилгын гаднах будгийг нь юу ч үгүй хусч, шинээр будаж байгааг судлаачид шүүмжилж байгаа юм. Ингэснээр түүхэн дурсгалт барилга анх ямар будагтай байсан гэх мэдээллийг нь устгаж байна гэсэн үг. Соёлын өвийг авран хамгаалахад тухайн барилгын мэдээлэл цуглуулах маш чухал байдаг. Тэрэнд будаг хүртэл чухалд тооцогддог аж.
Сэргээн засварлалтын зураг төсөлд дурдахдаа, дурсгалт барилгын гадна ханын одоогийн байдал нь гурван үе будагтай байна. Эхний үе нь 1947-1948 оны хооронд анхны фасадын өнгө төрх буюу баригдах үеийн оохор хүрэн улаан шороон будаг байна. Будгийг хийхдээ ханын шавар тэгшилгээ дээр шууд түрхсэн байна. Хоёр дахь үе нь 1980-2000 аад онд оохор будган дээр цагаан замаск татаж ягаан өнгийн будгаар будсан байна. Гурав дахь үе 2000-аас хойш нь ягаан будган дээр цайвар шаргал өнгийн чулуун замаск хэрэглэсэн байдалтай байна. Тус хоёр, гурван үеийн будгийн ажил хийхдээ гадаргууг сайн цэвэрлээгүй улмаас хууларч нарны гэрэл, бороо ус, тогтмол салхины нөлөөнд амархан хууларсан байна гэж дүгнэжээ.
АНХ КИНО ТЕАТРЫН ЗОРИУЛАЛТААР БАРЬЖ БАЙЖЭЭ
Хөрөнгийн биржийн барилга нь 1946-1948 онд Японы олзлогдсон цэргүүдээр кино театрын зориулалттай баригдсан бөгөөд энэ барилгад 1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байрлаж байв. Эл барилгын өмнө түрүүнд нь Баатар вангийн хороо буюу Түшээт хан аймгийн Баатар хан ноён Наваан-Юндэн түүний ах Ойдов нарын орд харш байсан гэдэг.
Ойдовынд хувьсгалч, эх орончдын нууц хурал болж байсан хууч ярианууд бий. Хожим нь барилга баригдахаас өмнө маршал Ю.Цэдэнбалын гэр байсан ажээ.
Хөрөнгийн бирж нь улсын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах бололцоог бүрдүүлэх зорилгоор анх байгуулагдаж, 1991 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 10 мянган төгрөгний цэнхэр болон ягаан тасалбар олгож хүн бүрийг анхны хувьцаатай болгосон түүхтэй билээ. Энэхүү хувьцааны арилжаа 1992 оны хоёрдугаар сард албан ёсоор эхэлсэн бөгөөд тухайн оны аравдугаар сарын байдлаар тус хөрөнгийн бирж дээр 121 компанийн хувьцаа арилжаалагджээ.
Дараагаар нь 1995 онд Үнэт цаасны хууль батлагдсанаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад стандарт үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.  Одоогоор Монголын хөрөнгийн бирж дээр 400 гаруй компанийн хувьцаа байгаа бөгөөд тэдний тавны нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн хувьцаа ажээ.



Нийтэлсэн огноо2025-06-17