1 STATEMENT BY BATSETSEG BATMUNKH MINISTER OF FOREIGN AFFAIRS OF MONGOLIA (ON HER SOCIAL MEDIA PLATFORMS) WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/06/17      2 MONGOLIA ISSUES E-VISAS TO 11,484 FOREIGNERS IN FIRST 5 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/17      3 CURRENT REGULATIONS ON THE RENEWABLE ENERGY LAW OF MONGOLIA AND INVESTMENT OPPORTUNITIES WWW.MONDAQ.COM PUBLISHED:2025/06/17      4 IMF COMPLETES PRELIMINARY ASSESSMENT OF FISCAL OUTLOOK WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/17      5 MONGOLIA TO COOPERATE WITH THE UNITED KINGDOM IN THE FIELD OF MINERAL RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/17      6 NORTH KOREA'S PREMIER SENDS CONGRATULATORY MESSAGE TO NEW MONGOLIAN LEADER WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM PUBLISHED:2025/06/17      7 RESPONSIBLE BUSINESS CONDUCT FOR SUSTAINABLE INFRASTRUCTURE IN KAZAKHSTAN, MONGOLIA AND UZBEKISTAN WWW.OECD.ORG PUBLISHED:2025/06/17      8 CONSTRUCTION OF GASHUUNSUKHAIT–GANTSMOD PORT RAILWAY BEGINS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/16      9 EVERYONE’S FRIEND: HOW MONGOLIA STAYS ON GOOD TERMS WITH RUSSIA, CHINA AND WESTERN POWERS WWW.IRISHTIMES.COM PUBLISHED:2025/06/16      10 RECONSTRUCTION OF KHARKHORIN CITY BEGINS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/16      МЭДЭГДЭЛ: МОНГОЛЫН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Б.БАТЦЭЦЭГ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/06/17     ЭНЭ ОНООС 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     “ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ДУРСГАЛТ БАРИЛГЫГ 184 САЯАР ЗАСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     МОНГОЛТОЙ ИЖИЛ НӨХЦӨЛТЭЙ КАЗАХСТАН УРАН ОЛБОРЛОЛТООР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/17     THETIMES.COM ДЭЭРХ "В.ПУТИНИЙ ХАМСААТАН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЕРӨНХИЙ САЙДАА ОГЦРУУЛЛАА" ГЭСЭН НИЙТЛЭЛ ЗАХИАЛГАТ БАЙВ УУ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     1 М.КВ ТАЛБАЙ СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 5.49 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16     ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/16    

Энэ оноос 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна www.itoim.mn

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч Монгол Улсын Засгийн газрын 133 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрчим хүчээр хангагдсан хот” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 24/13 тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК байгуулагдсан.
undefined
НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг  2025 оноос эхлэн нийт 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд 7,000 өрхийг, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэн холбох ажлыг зохион байгуулна. Эхний холболт нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа талаар танилцууллаа.
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар орчин бохирдолыг бууруулах, шатдаг хийн түлшийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллах сонирхолтойгоор хүрэлцэн ирсэнд нийслэлийн эрх барих дээд байгууллага НИТХ-ын нэрийн өмнөөс  талархал илэрхийлэв. Хийн түлшинд шилжихэд Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд таарсан технологи, хамгийн чухал нь аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагаа дурдаад Улаанбаатар хот хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүхий л боломжоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.
“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.



Нийтэлсэн огноо2025-06-17