1 MONGOLIA’S PETRO MATAD BEGINS OIL PRODUCTION AT HERON-1 WELL WWW.INVESTING.COM PUBLISHED:2025/06/27      2 GENDER GAP RANKING OF MONGOLIA ADVANCES 20 PLACES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      3 HUGE PIT OF SLAUGHTERED ANIMALS FOUND IN MONGOLIA. SCIENTISTS KNOW WHAT HAPPENED WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2025/06/27      4 MONGOLIA SOLAR PROJECT TENDER LAUNCHED FOR 19.8 MW MYANGAD INITIATIVE WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/06/26      5 “GOLD-3” CAMPAIGN TO BE LAUNCHED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      6 MONGOLIA RATED “VERY HIGH” IN THE UNITED NATIONS E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      7 INCREASED DISASTER READINESS DECLARED IN SELENGE PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/26      8 MONGOLIA FORUM EXPLORES NEW PATHS TO PEACE AND DEVELOPMENT IN N.E. ASIA WWW.UPI.COM PUBLISHED:2025/06/26      9 AFTER DECADES OF NEGLECT, CENTRAL ASIA AWAKENING TO TRADE POSSIBILITIES WITH MONGOLIA WWW.EURASIANET.ORG  PUBLISHED:2025/06/26      10 CAN MONGOLIA’S OLDEST TRADITIONS SURVIVE A CHANGING CLIMATE? WWW.CONSERVATION.ORG PUBLISHED:2025/06/26      "РИО ТИНТО"-ТОЙ АРБИТРЫН ШҮҮХЭД НҮҮР ТУЛАХ БЭЛТГЭЛ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БИЙ ЮУ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     ТӨСВИЙН ТОДОТГОЛ 2025: ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ, 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     АДУУ БОЛОН ХАЛАЛ АРГААР БЭЛТГЭСЭН ХОНИНЫ ХОЁР МЯНГАН ТОНН МАХ ХУДАЛДАХААР ТОХИРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     ЭХНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛЛӨӨ: 16 ЖИЛД 247 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ХӨДӨЛШГҮЙ ГЭРЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     МОНГОЛ ИРГЭД ОХУ РУУ ЗОРЧИХДОО БАГАДАА 3 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДЭГДЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     Ж.ЭНХБАЯРЫН ЯАРАЛТАЙ ГОРИМООР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ГУРИЛЫН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ СЭРГЭЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     2025 ОНД НИЙТ 8702 ИРГЭНД 961.6 ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРИМ КОМПАНИЙГ НЭГТГЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     АЯЛЛЫН ХӨЛӨГ ОНГОЦНООС ОЛСООР БУУЖ, ЯПОНД ОРОГНОСОН ХОЁР МОНГОЛ ЗАЛУУГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26    

"Рио Тинто"-той арбитрын шүүхэд нүүр тулах бэлтгэл шинэ Засгийн газарт бий юу www.eguur.mn

Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Монголын Засгийн газар “Рио Тинто”-г Их Британийн шүүхэд өгсөн. Тэднийг 2008-2015 оны үйл явцад авлигын шинжтэй үйлдэл гаргасан, тэр дундаа Монголын нэр бүхий улстөрчдөд нөлөөлсөн гэх үндэслэл, мэдээлэл яригдаж байгаа.
Үүнээс гадна талуудын татварын маргаан арбитрын шүүх дээр энэ намар эцэслэгдэх төлөвтэй буй. Нөгөө талаас “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал ажлаа өгчихсөн. Шинэ захирлаар хэн ирэх вэ, тэр Монголын Засгийн газар, шинэ Ерөнхий сайдтай хэрхэн ойлголцож ажиллах вэ гэдэг анхаарал татсаар байгаа.
Мэдээж “Онтрэ”-гийн хоёр талбайг Оюу толгой төслийн хүрээнд хэрхэн ашиглалтад оруулах, цаашлаад төслийн нийт Монголын талд ирэх үр өгөөжийг тууштай нэмэгдүүлэх, УИХ-ын 103-р тогтоолын хэрэгжилтийг хангах асуудал хүлээгдэж байна.
Өмнөх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол “Рио Тинто” групптэй эхнээсээ хэлэлцээний ширээний ард суусан туршлагатай. Сүүлд “Онтрэ” болон Их Британийн шүүхийн асуудалд хууль зүйн үүднээс сайд асан О.Алтангэрэл тулж ажиллаж байсан. Түүнчлэн, арбитрын маргаан хариуцсан ажлын хэсгийг ахалж байв.
Энэ агуулгаар, түүний байр суурийг тодруулахад:
“Арбитрын маргааныг есдүгээр сард эцэслэнэ. Засгийн газар өдөр, шөнөгүй бэлдэх ёстой. Монгол Улс энэ маргаанд ялагдвал дахиж Оюу толгойгоос татвар хураамжаа бүрэн авах боломжгүй болно. Дээрээс нь 1 их наяд гаруй төгрөгийн өрөнд орно. Ер нь маш хүнд байдалд орно. Монголын ард түмний хүртэх ёстой ашиг дахиад байхгүй болно гэсэн үг. Оюу толгойн арбитрын маргааныг Монголд ашигтайгаар шийдэж чадах уу. Арбитрын маргаанд их наядаар тоологдож байгаа өрөнд улсаа оруулахгүй байж чадах уу гэдэг маш том асуудал шинэ Засгийн газрын өмнө тулаад байна” гэж дурдлаа.
Арбитрын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс “Рио Тинто”-той тулдаг бусад сэдвүүд ч хамаарах онцлогтой.
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс Татварын ерөнхий газраас тавьсан актуудыг үргэлж хүлээн зөвшөөрдөггүй. Нэг ёсондоо, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг мөрддөггүй. Нэмэлт өөрчлөлт оруулахыг ил, далдаар шахдаг гэж яригддаг.
Хэрэв арбитрын маргаанд ялбал цаашид дахин энэ төрлийн татварын маргаан үүсэхгүй болох юм.
Харин ялагдвал ирээдүйд “Оюу толгой” ХХК-иас зохих татварын хуулийн дагуу нэхэмжлэх эрхгүй болохоос гадна, урьд нь хууль хэрэгжүүлэх хүрээнд Төрийн санд байршуулсан тэдний актын дүнг буцаах, өрөнд орох үүрэг хүлээнэ.
“Рио Тинто”-гийн зүгээс зүгээр ойлголцчихъё гэсэн санал тавьж, гэм буруугүйн зарчмаар нөхөн төлбөр олгох хувилбар танилцуулаад байгаа. “Энэ мөнгийг авчих, тэгээд дахиж маргахгүй байя” гэсэн энэ мөнгөн дүнг хүлээж авах юм уу, зоригтой арбитрын шүүх дээр уулзах уу, зэрэгцээд өрнөж буй Оюу толгой төслийн хүрээн дэх асуудлуудад байр сууриа хэрхэн эрх тэгш хамгаалах вэ зэрэг олон сэдэв шинэ Засгийн газрыг хүлээж байна.
Г.САНСАРМАА



Нийтэлсэн огноо2025-06-27