1 PRIME MINISTER OF MONGOLIA RECEIVES RIO TINTO COPPER CHIEF EXECUTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      2 CONSTRUCTION OF SELBE CITY TO COST MNT 25 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      3 COOPERATION WITH ADB IN SHIFTING GER DISTRICTS TO SOLAR ENERGY DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      4 AGREEMENT REACHED TO EXPORT 2,000 TONS OF HORSE MEAT AND HALAL-PROCESSED MUTTON WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      5 MONGOLIA’S PETRO MATAD BEGINS OIL PRODUCTION AT HERON-1 WELL WWW.INVESTING.COM PUBLISHED:2025/06/27      6 GENDER GAP RANKING OF MONGOLIA ADVANCES 20 PLACES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/27      7 HUGE PIT OF SLAUGHTERED ANIMALS FOUND IN MONGOLIA. SCIENTISTS KNOW WHAT HAPPENED WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2025/06/27      8 MONGOLIA SOLAR PROJECT TENDER LAUNCHED FOR 19.8 MW MYANGAD INITIATIVE WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/06/26      9 “GOLD-3” CAMPAIGN TO BE LAUNCHED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      10 MONGOLIA RATED “VERY HIGH” IN THE UNITED NATIONS E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/26      ОЛОН УЛСЫН БРЭНДИЙН ФРЭНЧАЙСЫН БОЛОМЖУУД WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/06/27     ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН 93 ХУВЬ НЬ ЕСӨӨС ЦӨӨН АЖИЛТАНТАЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     АУДИТ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨР ӨСГӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 46.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     "РИО ТИНТО"-ТОЙ АРБИТРЫН ШҮҮХЭД НҮҮР ТУЛАХ БЭЛТГЭЛ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БИЙ ЮУ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     ТӨСВИЙН ТОДОТГОЛ 2025: ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ, 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     АДУУ БОЛОН ХАЛАЛ АРГААР БЭЛТГЭСЭН ХОНИНЫ ХОЁР МЯНГАН ТОНН МАХ ХУДАЛДАХААР ТОХИРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/27     ЭХНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛЛӨӨ: 16 ЖИЛД 247 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ХӨДӨЛШГҮЙ ГЭРЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     МОНГОЛ ИРГЭД ОХУ РУУ ЗОРЧИХДОО БАГАДАА 3 ХОНОГИЙН ӨМНӨ МЭДЭГДЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/26    

ТӨСВИЙН ТОДОТГОЛ 2025: Төрийн бүх шатанд дараах арга хэмжээг хэрэгжүүлж, 1.5 их наяд төгрөг хэмнэнэ www.itoim.mn

Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. УИХ наадмаас өмнө төсвийн тодотголыг батлах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын олохоор төлөвлөсөн орлого 3 орчим их наяд төгрөгөөр тасарсан байна. Иймд, төсвийн тодотголоор зардлаа 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг 1.8 их наяд төгрөгт барихаар тооцож оруулж ирлээ. Нийт хасагдаж буй зардлын 1.5 их наяд төгрөгийг урсгал зардлаас, 600 орчим тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардлаас хасахаар тооцжээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн төлөвлөсөн зардал хасагдахгүй, харин төрийн бүх шатанд урсгал зардлаа танах аж. Энэ хүрээнд 2025 оны төсвийн тодотголыг дагалдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолыг хамт өргөн мэдүүлсэн байна. Уг тогтоолд төрийн албанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.  
Төсвийн төлөвлөлт, хуваарилалтын үр дүнтэй байдлыг баталгаажуулж үр ашгийг сайжруулах чиглэлээр:
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа татаас, урамшууллын эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа үр нөлөөг тодорхойлсны үндсэн дээр үр дүн, үр ашиг муутай, түүнчлэн хуулиар зохицуулаагүй татаас, урамшууллыг зогсоох;
Төсвөөс эдийн засгийн салбарт олгож байгаа аливаа хөнгөлөлт, татаас, урамшууллын үр дүн, хэрэгжилтэд зайны болон газар дээрх хяналтыг хослуулан хийх аргачлал, зохицуулалтыг бий болгох, бодлого ба түүний хэрэгжилтийг энэхүү хяналт-шинжилгээний үндсэн дээр сайжруулж байх; 
Малын вакцин, мал эмнэлгийн үйлчилгээний зардлын 50 хувийг малчнаар төлүүлэх;
Авто зам ашигласны төлбөр хураамжийг замын засвар арчилгааны хэрэгцээ шаардлагатай уялдуулж уян хатан тогтоох зэргээр засвар, арчлалтад шаардагдах төсвийг хангалттай хэмжээнд хүргэж бүрдүүлэх, олон улсын болон орон нутгийн чанартай авто замын чанар, аюулгүй байдлыг сайжруулах;
Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, зарцуулалтыг ил тод болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд хувьчлах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж үйлчилгээний төлбөр хураамжийг өөрсдөө тогтоох эрх олгох;
Нийгмийн салбарын төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлээр: 
Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хоолны зардлын болон тарифын бүтцэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсролын салбарын хоол үйлдвэрлэлд хувийн хэвшил өрсөлдөх боломжийг хаасан саад тотгорыг арилгах замаар төсвөөс санхүүжүүлдэг орон тоо, урсгал зардлыг бууруулах;
Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоох;
Төрийн өмчийн их дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож өртгийг сургалтын төлбөрт шингээх;
Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс гаргаж сангийн удирдлагыг бие даан шийдвэр гаргах институцын хэлбэрт шилжүүлж удирдлагын зардлыг 50 хувиар бууруулах;    
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны чиг үүрэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн  үндэсний төвийг нэгтгэж нэг байгууллага болгох, харьяанд нь орон нутаг дахь зоонозын өвчин судлалын нэгж, эрүүл мэндийн газруудын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж, чиг үүргийг харьяалуулах;
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд харьцуулж тэтгэврийн доод хэмжээ тогтоодог хуулийн зохицуулалтыг өөрчилж даатгуулагчийн төлсөн шимтгэлтэй уялдуулж тэтгэвэр тооцох тогтолцоонд шилжих;
Нийгмийн халамжаас хүн амын өсөлтийг дэмжих зорилготой буюу халамжийн бус хөтөлбөрүүдийг тусгаарлах;
Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг сайжруулж, чиг үүргийн давхардлыг арилгах зэргээр урсгал зардлыг бууруулах:
Орлогоороо зарлагаа нөхдөг эргэлтийн шинжтэй Засгийн газрын тусгай сангаас бусад сангуудыг ажлын албаны хамт татан буулгаж төсвийг нь холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад шилжүүлэх;
Төрийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах;
Хууль тогтоомжид зааснаас бусад яамдын чиг үүрэгтэй давхацсан зөвлөл, хороо, комисс, төвүүдийг татан буулгаж, чиг үүргийг холбогдох яам, агентлаг, харьяа байгууллагад шилжүүлж, чиг үүргийн давхардалтай хороо, комисс, зөвлөл байгуулсан хууль тогтоомжийг хүчингүй болгох;
чиг үүргийн давхардалтай эсхүл нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харьяанд байгаа чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсөвт байгууллагуудыг нэгтгэх;
Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт дулаан, цэвэрлэгээ зэрэг нийтлэг ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах;
Төсвөөс санхүүжилттэй боловч өөрийн орлогоор санхүүжилтийн тодорхой хэсгээ бүрдүүлдэг төсвийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх замаар улсын төсвөөс гаргах;
Төсвийн ерөнхийлөн захирагч, зарим яамдын харьяанд байгаа амралт сувилал, зуслан, спорт хороо, зарим урлаг, соёлын байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх, хувьчлах замаар төсвөөс гаргах;
Төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх замаар төсвөөс олгох татаасыг зогсоох, төсвөөс гаргах;
Удирдлагын академид төсвөөс жил бүр олгодог татаасыг зогсоож сургалтын төлбөрөөр нь санхүүжүүлэх. Төрийн байгууллагуудад албан хаагчдаа салбарын онцлог, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлж сургалтын байгууллагаа сонгодог байх зэрэг уян хатан, өрсөлдөөнд суурилсан зарчмыг нэвтрүүлэх.
Бүх шатны төрийн байгууллагад дараах хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх:
Үр ашиггүй зардлыг бууруулах, зайлшгүй шаардлагатайгаас бусад арга хэмжээ, зардлыг тэвчих зэргээр батлагдсан төсөвтөө 20-оос доошгүй хувиар хэмнэлт хийх;
2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх;
Төсвийн хөрөнгөөр цаасан мэндчилгээ илгээх, бэлэг дурсгалын зүйлс, цүнх, календарь зэрэг зүйлс бэлтгэх, ивээн тэтгэхгүй байх; 
Байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-аас доошгүй хувиар хэмнэлт хийх;
Тогтоол батлагдсанаас хойш 2025 оны төсвийн жилд  яам, агентлаг болон захиргааны чиг үүрэг бүхий бүх шатны төсвийн байгууллага төсвийн хөрөнгөөр компьютер, хэвлэгч, хувилагч, тавилга, техник хэрэгсэл, автомашин шинээр худалдан авахгүй байх.
Төсвийн зарлагын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн захирагч нарын төсвийн сар, улирлын санхүүжилтийн хуваарьт зохицуулалт хийх, зарцуулагдаагүй үлдэгдлийн санхүүжилтийг хойшлуулах зэргээр орлогын бүрдэлттэй уялдуулж шаардлагатай тохиолдолд дараах арга хэмжээний зардлыг бууруулах:
Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны албан ёсны гадаад томилолт, Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газрын гишүүдийн гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал;
Үндэсний аюулгүй байдал, онцгой байдал, цагдаа, шүүхийн шинжилгээ, хил хамгаалах, хилийн шалган нэвтрүүлэх, батлан хамгаалах салбарын анги, нэгтгэлүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын сургалт;
Семинар, хурал, зөвлөгөөн болон дотоод албан томилолтын зардал;
Батлан хамгаалах, хууль зүй, онцгой байдал, боловсролоос бусад салбарын хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал;
Төсвийн хөрөнгөөр нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зардал;
Төсвийн хөтөлбөр, арга хэмжээ, зардлын зүйлийн ангилалд “бусад” гэж ангилагдсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний зардал.
Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зорилгоор “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Зам тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэр газар зэрэг төрийн өмчит хуулийн этгээдүүдийн чиг үүргийг нэгтгэн, нэгдсэн бүтэц бүхий байгууллагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, үр ашигтай, хариуцлагатай байдлыг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тус тус тусгажээ. 
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-06-27