1 SPECIALIZED HOUSING FINANCE BANK TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      2 179 PATENTS GRANTED IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      3 TURNING MORTGAGE BORROWERS INTO CAPTIVE MARKET FOR ONLY 2 COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      4 MONGOLIA WELCOMES NEARLY 350,000 FOREIGN TOURISTS IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/25      5 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT SHRINKS 2.8 PCT IN 1ST HALF OF YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/25      6 OFFICIAL AGREEMENT REACHED TO OPEN BUSAN PORT TO MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/25      7 15TH EDITION OF SILK WAY RALLY CONCLUDES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      8 PRESIDENT U.KHURELSUKH BEGINS STATE VISIT TO TAJIKISTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/24      9 MONGOLIA RENEWABLE ENERGY 2025: 5 ESSENTIAL STEPS FOR SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/07/24      10 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DOWN 60.2 PCT IN JUNE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/24      ГАДААДЫН ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     БУРХАД ДАЙТАХ ЦАГААР: ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД WWW.UNREAD.TODAY НИЙТЭЛСЭН:2025/07/25     COP17 БАГА ХУРАЛД ГАДААДЫН 7-10 МЯНГАН ЗОЧИН, ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО ГЭЖ ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     А.ЭНХТӨР: ДОРОЙТОЖ БУУРАЙТСАН Ч ЭРГЭЭД УЛСАА БАЙГУУЛЖ, ХӨГЖИЖ ИРСЭН ТҮҮХ БИЙ. "ЧИНГИСИЙН ДАЛАН" ТҮҮХИЙН ШИНЭ ЭРГЭЛТ АВЧИРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 12925 БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     THE TIMES OF CENTRAL ASIA: МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА ГҮНЗГИЙРҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ТАЕКВОНДОГИЙН АЗИЙН АВАРГА ИРЭХ ОНД МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24     ЯПОНЫ АЛДАРТ ДАСГАЛЖУУЛАГЧ КАЗҮХИТО САКАЙЯ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ЗӨВЛӨНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/24    

“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийнхөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ www.itoim.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор,
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан хөгжлийн төслүүдийг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгжих боломж, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг харгалзан эрэмбэлж, хэрэгжих хугацааг үндэслэлтэй төлөвлөж, зарим төслийн хэрэгжилтийг хойшлуулж улсын төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэх,
-Хөгжлийн төслүүдийн бэлэн байдлыг хангах, эрчимжүүлэх хүрээнд зарим төслийн ТЭЗҮ, зураг төслийг шинэчилж, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг яаралтай зохион байгуулах, 
-“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагч нартай Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцээ хийж, гэрээний төслүүдийг тохирох, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулж, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тогтоолоор үүрэг болгов.
Мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгах төсөл, арга хэмжээний саналаа ирүүлэх, Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгалаа.



Нийтэлсэн огноо2025-07-24