Японы алдарт дасгалжуулагч Казүхито Сакайя Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт зөвлөнө www.itoim.mn
Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд нэрээ тод мөнхөлж яваа Японы алдарт дасгалжуулагч Казүхито Сакайя Монгол Улсын чөлөөт бөхийн холбоотой хамтран ажиллахаар болсон байна. Казүхито Сакайя нь зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, Дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирч байсан туршлагатай дасгалжуулагч юм.
Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд, урилгаар Казүхито Сакайя-г 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьсныг найрсгаар хүлээн авч, тус хугацаанд үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллах болсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Өчигдөр буюу долоодугаар сарын 23-нд МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, Дэд ерөнхийлөгч С.Балжинням нар удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч түүхэн гэрээг үзэглэсэн байна.
Нийтэлсэн огноо2025-07-24